Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь Новрегийн хоёр болон дөрөв дэх хамгийн олон хүн амьдардаг хотууд болох Берген, Ставангер хооронд явах хугацааг 40 минутаар бууруулна гэгдэж буй. Өмнө нь Берген болон Ставангер хот хооронд онгоцоор явдаг байсан юм.
27 км үргэлжлэх тус хонгил нь хамгийн гүндээ далайн түвшнээс 392 метрийн доор хүрэх юм. Бүтээн байгуулалтын ажил 2018 оны нэгдүгээр сард эхэлсэн ч 2019 онд зардал хэтэрсэн тул тухайн үеийн гэрээг цуцалж, төсөлд өөрчлөлт оруулжээ. Барилгын ажил 2021 оны сүүлээр дахин эхэлж, хонгил 2033 онд бүтээн байгуулалтыг дуусгах төлөвтэй байна.
Хонгилын хойд хэсгийг барьж буй “Skanska” компанийн төслийн менежер Анне Брит Моен “Энэ хонгил нь Ставангер болон Хаугесунд бүсүүдийг холбон, Норвегийн баруун эрэг дагуух замын холбоог сайжруулна” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.