Н.Алтаншагай: Тээгч эх, үр шилжүүлэн суулгах, өв залгамжлалыг хуульд нарийвчлан оруулах нь зөв

УИХ-ын чуулганы /2025.12.04/-ний өдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтаншагай "Гэр бүлийн тухай хууль шинэчлэгдээд орж ирж байна. 1999 онд батлагдсан хууль, найман удаагийн шинэчлэлт, өөрчлөлт хийгдсэн гэж байгаа боловч салбарын харилцааг зохицуулсан буюу бусад хуулийн шинэчлэлийг даган өөрчлөлт оруулсан байдаг. Энэ хуульдаа УИХ таван удаагийн парламентаар ажлын хэсэг байгуулагдаад гар дүрж, өөрчлөлт хийж чадаагүй. Өнөөдөр орж ирж байгаад баяртай байна. Нийгэмд шинээр бий болж байгаа зарим харилцаа, асуудал сүүлийн үед нэлээн хүчтэй яригдах болсон.
Түүн дотроо тээгч эх, үр шилжүүлэн суулгах, өв залгамжлалын тухай гэх мэт заалтууд журмаар зохицуулагдаж байгааг хууль дээр нарийвчлан оруулж тусгах нь зүйтэй байна.Зарим Европын орнууд 2024 оны 12 дугаар сараас тээгч эхийг хуулиар хориглож эхлээд байна. Өнөөдрийн байдлаар манай оронд 2018 оны эрүүл мэндийн сайдын гаргасан журмаар зохицуулагдаж байгаа нь асуудал болж байна. Мөн цус ойртолттой холбоотой асуудал сэтгэл эмзэглүүлж байна. Энэ хууль дээрээ яг тусгайлан зааж, гэр бүл бологсод нь ургийн бичиг буюу угийн бичгийг хөтөлнө гэсэн заалтыг зайлшгүй оруулах шаардлагатай юм" хэмээсэн юм.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.