Нэг дороос #1 | Ч.Хүрэлбаатар: 2007 болон 2009 оны гэрээ хоёр өөр нөхцөлд байгуулагдсан шүү

"Оюутолгой" ордын ашиглалтын талаарх нээлттэй сонсголын мэдээллийг Eguur news агентлаг НЭГ ДОРООС бэлтгэн хүргэж байна.
ЭХНИЙ өдрийн нэгдсэн мэдээлэл /2025.12.08/
Шууд дамжуулалт:
НЭМЭЛТ: 18.00 цаг
Тухайн үеийн Сангийн яамны ТНБД Ч.Хүрэлбаатар: 2007 болон 2009 оны гэрээ хоёр өөр нөхцөлд байгуулагдсан шүү гэдгийг хэлье. 2007 онд Миеэгомбын Энхболдыг Ерөнхий сайд байхад хэлэлцээр хийх ажлын хэсгийг Сангийн яамны ТНБД байхдаа ахалж байлаа. Богино хугацаанд Монгол Улсад хэрэгтэй хөрөнгө оруулалтын гэрээг оруулж ирсэн. Тэр үед дэлхийн эдийн засгийн өсөлт 4.4 хувьтай байлаа. Зэсийн үнэ ч 8000, 9000 гарчихсан байсан. Хэлэлцээр хийхэд таатай нөхцөл үүссэн байсан. Монголд ашигтай зүйлсийг шахаж оруулахад амархан байсан. Амархан ч юу байхав. 2007 оны гэрээнд 34 хувийг Монголын Засгийн газар үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авах заалт байсан. Дээр нь зэс хайлуулах үйлдвэр барих. Харамсалтай нь, УИХ Хөрөнгө оруулалтын гэрээг унагаасан. Тухайн үеийн сөрөг хүчнийг би зарлаж чадна. Арай дэндүү байсан шүү. Зааланд оруулж ирээд биднийг элдэв бусаар л хэлж байсан. Би тэр үед ЗГХЭГ-ын дарга байгаагүй. Долгор гэдэг хүн байсан гэдгийг хэлье. Санжийн Баяр гэдэг Ерөнхий сайдтай байлаа. Зэсийн үнэ 3000 доош орчихсон хүнд үед оруулж ирж батлуулж байсан.
НЭМЭЛТ: 17.50 цаг
-С.Баярцогт: 2009 онд гэрээг байгуулж, 2011 онд сайжруулсан. 2015 онд Дубайн гэрээгээр муужруулсан-

Сангийн сайд асан С.Баярцогт, “Би Оюу Толгойтой холбоотой нийт 13 гэрээ, УИХ-ын хэлэлцүүлгийн бүтэн протокол гээд бүгд бий. 15, 16 жилийн дараа учраас манай дарга нар санахгүй байж магадгүй. Би бол энэ асуудлаар шалгагдаж байсан хүн учраас сайн санаж байна. Онтрэ компанийн асуудлыг УИХ-аар оруулаад хэлэлцэж байсан юм. Би шинжээчтэй санал нэг байгаа. 34 хувиа тусгай роаялтигаар солиад, хөрөнгө оруулалтын гэрээ ч хийх шаардлагагүй юм. АМНАТ-аа аваад л явахад болохоор. Тухайн үед нэг рояалти орлогын албан татварын 4 хувьтай тэнцдэг. Цаашид хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсээр байх учраас үүн дээрээ хяналт тавих шаардлагатай. Бидний алдаа юу вэ гэвэл өөрсдөө ажлаа хариуцахгүй урд тал руугаа чихээд байдаг. 2009 онд гэрээг байгуулж, 2011 онд сайжруулсан. 2015 онд Дубайн гэрээгээр муужруулаад 2019 онд сайжруулсан. Өнөөдрийн түр хорооны сонсголоор дахиад сайжруулах байх. Монголчууд нэг тал болж ажиллах ёстой. Тэгэхгүй өөр дотроосоо буруутан хайгаад хүний идэш болдог. Би өнөөдөр маш олон зүйлийг ярьж чадахгүй байгаа. Яагаад гэхээр Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал байгаа учраас. Гэхдээ үр өгөөжийн асуудлыг ярих үед би санал бодлоо ярина. Энэ сонсголыг хаалттай хийвэл би юу болсон, өмнөх хоёр гэрээ яагаад унасан юм яримаар байна. Үнэхээр үүлэн чөлөөний нар шиг юман дундуур явж байж гэрээг хийж чадсаныг, хаанаас ямар шахалт ирснийг ярина. Яагаад бид цаг алдаад, цаг алдах тусам зардал нь өсөөд байсан юм. Эс үйлдэл, үйлдэл хоёр хоёулаа үр дагавартай. Өнөөдөр маш олон хүн ирсэн байгаад би баярлаж байна” гэлээ.
НЭМЭЛТ: 17:36 ЦАГ
-Н.Энхбаяр: Намайг ерөнхийлөгч байхад ҮАБЗ дээр "Онтрэ" компанийн асуудал огт орж ирээгүй-

УИХ-ын хянан шалгах түр хорооны “Оюу Толгой”-н асуудлаар сонсгол үргэлжилж байна. Сонсголын хүрээнд танхимаас гишүүд гэрчүүдээс асуулт хариулт авч байна.
Хянан шалгах түр хорооны дарга Э.Батнайрамдал,
Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ анх 2007 онд Засгийн газраас УИХ-д өргөн барьж байсан. 2008 онд албан ёсоор байгуулагдаж байсан. Бидний нотлох баримт цуглуулах хүрээнд тухайн үед ҮАБЗ-д хэд хэдэн удаа танилцуулж байсан юм билээ. Бид одоо болтол нэмэлт мэдээллүүдийг ҮАБЗ-өөс татаж авч чадаагүй. Тухайн үед хэдэн удаа ҮАБЗ-д хэдэн удаа, хэнд танилцуулагдаж байсан уу. Тухайн үед Онтрэ компанийн талаарх мэдээлэл Хөрөнгө оруулалтын гэрээнд байсан уу.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр,
Тухайн үед ҮАБЗ-өөр хоёр удаа лав хэлэлцэж байсан санагдаж байна. Би сайн санахгүй байна. М.Энхболд даргын үед танилцуулсан гэрээг харьцангуй сайн гэрээ байна гэж байсан. Иймээс тухайн гэрээг илүү сайжруулах зөвлөмж өгсөн. Харин С.Баяр сайд илүү улайрсан байдалтай гэрээг танилцуулж байсан. Тэгээд илүү сайжруулах ёстой гэж байр сууриа би илэрхийлсэн. Гадны хөрөнгө оруулалтыг би бол дэмжие гэдэг албан тушаалтан байсан.
Гэхдээ илүү цааш нь яриад үзэхээр Монголд ашиггүй юм шиг санагдаж эхэлсэн. С.Баярын байгуулсан ажлын хэсэгт тодорхой чиглэлүүд өгч байсан. 51 хувийг Монгол, 49 хувийг нөгөө тал авъя гэхэд бүтэхгүй гэсэн. Иймээс хувиа багаар эхлээд аажмаар нэмэгдүүлье гэсэн. Гэтэл Эрдэнэт үйлдвэр дээр харахад Монгол Улс тухайн үед бага хувь эзэмшиж байгаад их өрийг дарсны дараа хувиа нэмэгдүүлж чадсан. Иймд Оросууд шиг байгаад аажмаар хувиа нэмэгдүүлье гэдгийг зөвшөөрөөгүй. Иймээс ерөнхийлөгчийн хувьд сайн судалъя гэдэг үүднээс буцааж байсан.
Э.Батнайрамдал,
Онтрэ компанитай холбоотой мэдээлэл байсан уу. ҮАБЗ-д танилцуулж байсан уу.
Н.Энхбаяр,
Хүмүүс намайг тухайн үед гайхаж байсан. Гадны хөрөнгө оруулалтыг дэмждэг байж яагаад ийм байр суурьтай байгаа юм бэ гэсэн. Гэхдээ Монголын эрх ашгийг л бодсон. Тухайн үед намайг ингэж байр сууриа өөрчилснийг Викиликсийн задласан захидлууд ч нотлон харуулдаг. Тэр үед Онтрэ компанийн асуудал огт орж ирээгүй. Одоо гэтэл Онтрэ компани өөрсдөө энэ гэрээний нэг хэсэг юм шигээр ярьж байгаа нь утгагүй.
НЭМЭЛТ: 16.30 цаг
Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Онтрэгийн асуудал байхгүй

2009.10.06-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээний гарын үсэг зурагдсан. Гэрээ байгуулсны дараа хэлэлцээ үргэлжилсэн. 2009.10.07-нд жишээлбэл, хувь нийлүүлэгчдийн гэрээний зургаан заалттай холбоотой хэлэлцээ үргэлжилсэн. Хэлэлцээ дуусаагүй байхад гэрээ зурагдсан уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм.
ЗГХЭГ-ын даргын ХЭГ/352 албан бичигт: "Онтрэ" лиценз ХөОГ-нд хамаарахгүй тухай УИХ-д танилцуулсан. Анхнаасаа Оюутолгойн гэрээг байгуулахаас гадна хууль батлах тухай тогтоол явагдсан гэсэн үг.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Онтрэ ХХК нэрлэгдээгүй, дурдагдаагүй, үйлчлэлд нь Жавхлант, Шивээ толгой тусгай зөвшөөрлүүд хамаарахгүй. Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Зийт Маршал "Онтрэ" ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг ХөОГ-нд хамаарахгүйг хүлээн зөвшөөрсөн" хэмээлээ.
НЭМЭЛТ: 13.40 цаг
-"Онтрэ" ХХК-ийн лицензийг Ц.Мянганбаяр $10.5 саяар худалдаж, татвар төлсөн эсэхээ хэлсэнгүй-
Видео үзэх:
Сонсгол даргалагч О.Батнайрамдал,
"Өнөөдрийн Онтрэ ХХК-ийн эзэмшиж байгаа лицензийг тухайн үед Монгол газар ХХК эзэмшиж байсан. Шинжээчийн дүгнэлт дээр дурдлаа. Нэлээн олон шилжих хөдөлгөөн хийгдсэн байна. Онтрэ ХХК-ийн лиценз 10.5 сая орчим ам.долларын үнэлгээтэйгээр борлуулагдсан гэдэг мэдээлэл бий. 2003 оноос хойших бүх мэдээлэл хөрөнгийн бирж дээр ил бий. Хувийн хэвшил зарах нь өөрийнх нь эрх. Зарахдаа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу татвар төлж байсан уу" хэмээлээ.
"Монгол газар" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Мянганбаяр,
"2001 онд "Онтрэ" компанийг үүсгэн байгуулсан. Анод банкнаас 3 сая ам.долларын зээл авсан. Монголбанкнаас "Зээлээ яаралтай хаа" гэдэг шаардлага тавьсан. Зээлээ хаах зорилгоос лицензээ зарсан. 2003 онд Канадын талд 5 сая ам.долларыг бэлнээр, 5 сая ам.долларыг нь хувьцаа хэлбэрээр зарсан түүхтэй. 23 жилийн өмнөх татварыг бол санахгүй байна. Тайлан, санхүү бүртгэл дээр тодорхой байгаа байх" хэмээн хариулт өглөө.
НЭМЭЛТ: 13.20 цаг
-"Онтрэ" 2002-2025 онд ₮912 саяын татвар төлснөөс ₮697 сая нь нөхөн татвар, торгууль-
Видео үзэх:
Дараагийн шинжээч "Онтрэ" компанийн санхүүгийн тайлангийн байдлыг танилцууллаа.
Танилцуулгад,
"2004-2025 оны санхүүгийн тайлангаа Сангийн яаманд хүргүүлсэн. Нягтлан байхгүй тул санхүүгийн тайланг гэрээт компаниар бэлтгүүлсэн. 2025 оны II улирлын санхүүгийн тайлангаар 201.4 тэрбум төгрөгийн өр төлбөртэй. 27.5 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай. 2002, 2003 оны санхүүгийн тайлан ТЕГ, Сангийн яаманд байхгүй байна. Энэ талаар “Онтрэ” компаниас тайлбар ирүүлсэн боловч нууцын зэрэгтэй тамга дарагдсан тул мэдээлэх боломжгүй байна. 2002-2025 оны хооронд 912 сая төгрөгийн татвар төлсөн. Үүний 697 сая төгрөг нь нөхөн татвар, торгууль, алданги оногдуулсан дүн.
2004, 2008, 2013, 2016 онуудад татварын хяналт шалгалт хийгдсэн. 2016 оноос хойш өнөөг хүртэл ямар нэгэн хяналт шалгалт хийгдээгүй байна" гэлээ.
НЭМЭЛТ: 13.00 цаг
-Шинжээч: "Онтрэ" тусгай зөвшөөрлийн төлбөрөө 2003-2009 онд "Зата" гэх компаниар төлүүлсөн-
Видео үзэх:
Шинжээч "Онтрэ" компанийн ерөнхий мэдээлэл болон хайгуулын, ашиглалтын зөвшөөрлийг хэрхэн хуульд нийцүүлсэн эсэх талаарх танилцуулгыг хийлээ.
Шинжээчийн мэдээлэлд,
"Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшсэнээс хойш гурван удаа сунгуулах хүсэлт гаргасан. 2004, 2006, 2007 онуудад тус тус сунгуулсан. АМГТГ-ын шийдвэрээр сунгуулах ёстой ч, газрын даргын мэдээлэл байхгүй. Тодруулбал, 2004, 2007 оны шийдвэр байхгүй байна. 2004, 2006 онуудад сунгуулах хүсэлтдээ төлбөр төлсөн баримтаа хавсаргасан. Гэвч "Онтрэ" өөрөө төлөөгүй. "Зата" ХХК-иар төлүүлжээ. 2003-2009 оны хооронд "Онтрэ" компанийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж иржээ. 608.5 мянган ам.долларыг төлсөн байна.
Хайгуулын ажлын тайлангаа хүргүүлээгүй. Одоогийн Оюутолгой компанийн тайланг нь хүргүүлж байсан.
- Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд 12 зүйл заалт нийцээгүй
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хүрээнд 5 зүйл, заалт нийцээгүй
- Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийн хүрээнд 6 заалт нийцээгүй
- УИХ-ын тогтоол 1 зүйл заалт нийцээгүй" хэмээлээ.
НЭМЭЛТ: 12.20 цаг
-С.Мөнхсүх: "Рио Тинто"-гоос менежментийн төлбөрт авсан дүн 1.1 тэрбум ам.доллар байх, лавлая-
Видео үзэх:
УИХ-ын гишүүн Ө.Шижир,
"Оюутолгойн менежментийн төлбөр 6 хувь гэхээр маш өндөр. Дахиад тодорхой асууя. Үйл ажиллагаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл жил бүр хэдэн ам.долларыг хэчнээн компанид өгдөг байсан бэ. Тодорхой хэлээд өгөөч. 138 сая ам.доллар дээр хоёр тал тохиролцсон гэхээр монголын талын оролцоо үүнд ямар байгаа юм бэ. Монголын тал хэдий хэмжээний ашиг хүртэх вэ. Манай талын эрх ашиг хангагдаагүй байна, энгийн логикоор. Хүүгээс хүү боддог санхүүгийн бизнес эрхлээд байгаа юм биш үү" хэмээн асуулаа.
“Оюу Толгой” компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх,
"Тойрч зугатаад байгаа юм биш. аль болох тодорхой хариулах гэж хичээж байна, Ө.Шижир гишүүн ээ. Үйл ажиллагааны зардлаас зургана хувийг суутгадаг. Бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтаас гурван хувийг суутгадаг. Нийт өнөөдрийг хүртэл "Рио Тинто"-гоос менежментийн төлбөрт авсан дүн 1.1 тэрбум ам.доллар байна уу, дахин лавлая" гэлээ.
НЭМЭЛТ: 11.55 цаг
-Стефен Скотт: Онтрэ эрх үүргээ биелүүлэхгүй байгаа гэдэгтэй санал нийлэхгүй байна-

УИХ-ын гишүүн Э.Болормаа,
“Онтрэ” компанийн захирал сая хэлэхдээ тус компани нь 10 хүрэхгүй ажилтантай гэж хариуллаа. Энэ компанийн эзэмшилд байгаа хоёр лиценз дээр нийт Оюу Толгойн бүлэг ордын 32 хувь нь байна гэдгийг сая шинжээчдийн танилцулгаас харлаа. “Онтрэ” компани нь лиценз эзэмшигчийн хувиар тодорхой эрх үүрэгтэй байгаа. Гэтэл яагаад та бүгд энэ үүргээ хэрэгжүүлэхгүй байна вэ" хэмээн асуулаа.
“Онтрэ” компанийн ерөнхийлөгч Стефен Скотт,
"Бид нар эрх үүргээ гүйцэтгэхгүй байгаа гэдэг дээр санал нийлэхгүй байна. Учир нь бид 2004 оноос эхлээд Оюу Толгой ХХК-тай эрх зүйн хувьд хүчин төгөлдөр, хамтын ажиллагааны гэрээний дагуу хамтарч ажиллаж ирсэн. Бид 2010 оноос хойш боловсруулсан ТЭЗҮ болоод нөөцийн үнэлгээ, уулын төлөвлөгөөгөө бэлдэж, нэгдсэн баримт бичгүүдээ үйлдэж, энэ дагуу бид хамтран үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн бид тусгай зөвшөөрөл эзэмшихтэй холбоотой, үйл ажиллагаагаа явуулахтай холбоотой бүх татвар, төлбөрийг хуулийн дагуу биелүүлж байгаа.
2004 онд Онтрэ болоод Оюу Толгой тухайн үед Айванхоу Майнз компанитай хувь оролцооны тохиролцоонд хүрсэн юм. Энэ тохиролцоо нь бидний хооронд хамтын ажиллагааны гэрээ болж хөгжсөн. Уг гэрээнд тусгагдсан бүх зүйл заалт бүхий гэрээ нь 2008 оны хөрөнгө оруулалтын гэрээнд заалт болж орсон байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцлүүдэд Онтрэ, Оюу Толгой тэр үед Айванхоу Майнз ямар нөхцөл зарчмаар үйл ажиллагаагаа явуулах вэ гэдгийг бүгдийг нь тусгасан байгаа" гэлээ.
НЭМЭЛТ: 11.00 цаг
-"Нийт 92 мянган материалын 54% нь нууцын тамгатай. Захидалд хүртэл дарах шаардлага байсан уу"-

"УИХ-ын гишүүн, Хяналтын сонсголын ажлын хэсгийн ахлагч Э.Батнайрамдал,
"Хянан шалгах хороо хуралдаад 5 сарын хугацаа өнгөрсөн байна. Нийтдээ 12 удаа хуралдсан. Та бол анхны Монгол захирал, баяр хүргэе. Бид түр хороо мөртлөө байнгын хороо шиг 7 хоног болгон хуралдсан. Учир нь бидэнд маш олон асуулт байсан учраас бид нар хэлэлцэх асуудал ч их байлаа. Нийтдээ бид 28 орчим төрийн болон холбогдох байгууллагын төлөөлөлттэй уулзсан. Энэ дунд нэг байгууллагад 6 удаа санал тавьсан боловч хүлээж аваагүй. Парламентын хяналтын хороо дуудаж байхад ирэх ёстой. Парламентыг үл хүндэтгэнэ гэдэг байх ёсгүй зүйл. Оюу Толгой компанийг бид хүрэлцэн ирж албан ёсоор хариулт өгөөч ээ гэж дуудахад парламентыг үл хүндэлж ирээгүй. Яагаад ирээгүй вэ.
Энэ шийдвэрийг та гаргасан уу. Энэ талаар та тайлбар өгөх ёстой. Оюу Толгой-н орд бол ард түмний өмч. Ард түмний төлөөлөл болсон Хянан шалгах хороо дуудсан юм. Бид Хянан шалгах хорооны хурал дээр 92467 хуудас нотлох баримтыг бид цуглуулсан. Гэвч харамсалтай нь 54 хувь нь маш нууц, байгууллагын нууц, төрийн нууц гэсэн тамга дарагдсан учраас бид энэ талаар нээлттэй ярьж чадахгүй, өнөөдрийн сонсгол дээр ярьж чадахгүй байна. Яагаад хуудас болгон дээр нууцны тамга дарсан юм бэ. Ард түмний мэдэх эрхийг хангах ёстой. Та шинэ захирлаар ирээд хэд хэдэн мэдээлэл өгсөн байна. Тухайлбал, нэг сайтад өгсөн мэдээлэлдээ Оюу толгойн өр бол монголын өр биш гэж та ярьсман байна. Яагаад өр биш байдаг билээ. Таниас эдгээр асуултуудад хариулт авмаар байна.
“Оюу Толгой” компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх,
"Би хоёр долоо хоногийн өмнөөс Оюу Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд томилогдсон. Албан ёсоор 2-р сарын 1-ээс үүрэгт ажлаа хүлээн авна. Оюу Толгой-н төслийн 20 жилийн түүхийг би нарийн мэдэхгүй. Техникийн мэдээллийг нь бас сайн мэдэхгүй. Түр хорооны хуралдаанд яагаад ирээгүй вэ гэдэгт, компани дотроо хуралдаад багийн шийдвэр гаргасан. Яагаад оролцохгүй байгаагаа бичгээр илэрхийлсэн. Ингэхдээ
- 1-рт, Онтрэ болон хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүний хэлэлцээр эхэлж байсан. Хэлэлцээрийн тактикт талуудын байр суурь, хэлэлцээрийг үр өгөөжтэй байлгах тал дээр Засгийн газартай хамтран ажиллахдаа олон газар мэдээлэл гаргахгүйгээр, буурь суурьтай байх үүднээс нээлттэй хурал дээр энэ талаар ярих нь зохисгүй юм болов уу гэдэг үүднээс шийдвэр гаргасан байгаа.
- 2-рт, Компанид өөрчлөлт орж, гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн. Мөн бидэнд тодорхойгүй зүйлүүд байсан учраас дотолд шалтгаанаар оролцох боломжгүй юм байна гэж үзсэн.
- 3-рт, Компани дотор ажилд ирэх дуудагдах хүмүүст бас тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалсан зүйлүүд бий.
Манай ажилтнуудын зүгээс иргэний хувиар хурц үед телевизээр гармааргүй байна гэдэг байр суурь илэрхийлсэн. Хувь хүний ийм байр суурийг компаниас шахаагүй. Шинжээч нартай уулзаж, тулж бүх тооцоолол зэрэг олон асуултуудад хариулт өгөөд явсан. Компанид нээлттэй мэдээллүүд бий. Зарим нь олон нийтэд шаардлагагүй мэдээллүүдийг хэлж байгаа юм. Гэхдээ бидний зүгээс холбогдох бүх бичиг баримт болон шаардлагатай материалуудыг өгсөн.
Э.Батнайрамдал,
Танай дотоод үйл ажиллагааны асуудал байж болно. Гэхдээ Хянан шалгах хорооны ажилд энэ нь хамаарахгүй. Бид өнгөрсөнд болсон үйл явдал дээр ажиллаж байгаа болохоос ирээдүйд болох асуудалд оролцох гээгүй шүү дээ. Бид гол нь Хянан шалгах түро хорооны хурал дээр ирээд Оюу толгой компанийн байр суурийг илэрхийлээч ээ л гэсэн юм. Бүр болохгүй бол та бүгд рүү тусгай хамгаалалт явуулах уу гэж хүртэл ярьсан.
Гэтэл олон нийтийн төлөөлөл болж байгаа парламентын Хянан шалгах хороог үл хүндэтгэж байгаа нь дараагийн 30 жилдээ партнер болж ажиллахад ус асгаад байна л гэж харлаа. Сүүлд нь нэг сонсгол дээр ирж байна. Уг нь хэн нэгэнтэйгээ муудалцах гээд байгаа асуудал биш юм шүү. Бид бол Оюу Толгой-г эзэмшээд явж байгаа хоёр талын л төлөөлөл. Компанийн дотоод асуудлын хүрээнд 35 мянган хуудас материал нууц хэвээр үлдэж байгаа юм байна гэж ойлголоо. Тэр байтугай хянан шалгах хорооны даргад илгээсэн захидал дээрээ хүртэл “НУУЦ” гэж тамга дарах шаардлага байсан уу. Шаардлагагүй юмыг нууцлах хэрэг байсан уу.
“Оюу Толгой” компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх,
Яагаад нууцын тамга дарчихсан юм бэ гэж та сая асуулаа. Учир нь энэ бол компанийн дотоод баримт бичиг байгаа. Компанид олон нийтэд мэдээлэх зүйл, олон нийтэд мэдээлэх шаардлагагүй мэдээлэл гэж бий. Тэгэхээр энэ бол нууц гэхээсээ илүү олон нийт мэдээд шаардлагагүй мэдээлэл юм" хэмээлээ.
НЭМЭЛТ: 10.30 цаг
-Шинжээч: "Оюутолгой" ордыг 80 жил ашиглахаас 35-д нь "Онтрэ" ХХК-ийн талбайгаас олборлоно-


Шинжээчийн танилцуулгад,
"Оюутолгойн бүлэг бол дэлхийд аравт, Азид гуравт ордог том орд. Ордын нийт 80 гаруй жил ашиглахаас 35 орчим жилд нь Онтрэ ХХК-ийн талбайгаас олборлолт явуулахаар төлөвлөсөн. Онтрэ болон Оюутолгойн ашиглалтын талбай дахь эрдэсүүд геологийн нэг цаг үед үүссэн. Нэг гарал үүсэлтэй. Зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилээр хуваагдсан нэг бүлэг орд юм. Ашиглалтын технологи, ашиглах дараалал нь салшгүй нягт уялдаатай. "Онтрэ"-гийн Хойд Хюго ордыг ашиглахын тулд заавал Оюутолгой компанийн талбайгаас эхэлнэ. Оюутолгой компани хүдэр олборлохын тулд заавал Онтрэ компанийн талбайгаас эхэлнэ. Ордуудын ашиглах арга нь ижил" хэмээлээ.
НЭМЭЛТ: 10.00 цаг
-Фото: С.Баярцогт сонсголд нэг чемодан баримттай иржээ-
Нотлох баримтыг хянан шалгах, шинжлэн судлах түр хорооны сонсгол үргэлжилж байна. Сонсголд оролцогчид эхнээсээ хүрэлцэн ирсэн. Тухайлбал, Сангийн сайд асан С.Баярцогт "Оюутолгой"-н нээлттэй сонсголд оролцохоор нэг чемодан баримттай иржээ.
НЭМЭЛТ: 09.40 цаг
-Шинжээч: "Оюутолгой"-гоос 16 жилийн хугацаанд $16.3 тэрбумын орлого олж, $3.2 тэрбумын АМНАТ, татвар төлсөн-
"Оюутолгой" төслийн ерөнхий танилцуулгыг шинжээч дараах байдлаар танилцууллаа.
Танилцуулгад,
"Оюутолгой нь 6.3 тэрбум нөөцтэй. Зэс үйлдвэрлэлийн байдлаар 2024 онд дэлхийн топ 20 үйлдвэрлэгчийн 12-т жагссан. Гүний уурхай нь энэ жил ашиглалтад орсноор дэлхийд гуравт эрэмбэлэгдэх томоохон тоглогчийн нэг болох судалгаа гарсан. Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өартаг ХАМГИЙН БАГА уурхайнуудын нэг. Оюутолгой төслийн үйлдвэрлэлийн хамгийн ашигтай мөчлөг ирэх жилүүдэд тохионо.
2007 оны УИХ-ын тогтоолоор стратегийн ордод багтаасан. 16 жилийн турш гадаадын хөрөнгө оруулалттайгаар үйлдвэрлэл явагдсан. Нийт валютын нөөцийн 41 хувийг, нийт экспортын 17 хувийг бүрдүүлдэг. Гэвч нийт гадаад өрийн 50 хувийг дангаараа эзэлж байна.
2010-2024 оны хооронд 440 сая тонн хүдэр боловсруулж, 8.4 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн. 16.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан. Үүнээс Монгол Улсад 3.2 тэрбум ам.долларыг АМНАТ, татвар хураамжийн хэлбэрээр төлсөн. Энэ нь "Эрдэнэт үйлдвэрийн сүүлийн зургаан жилийн төлбөртэй адилхан" хэмээлээ.
Үргэлжлүүлэн "Оюутолгой" ордын ашиглалтын талбайг танилцууллаа.

"Голын шараар тэмдэглэгдсэн хэсэг нь Оюутолгой компанид олгогдсон гурван талбай. Тойрсон улаан нь Онтрэ ХХК-ийн компанийн эзэмшлийн "Шивээ толгой", "Жавхлант" ашиглалтын талбай. 2007 онд стртегийн ордод хамруулсан боловч хил заагийг тогтоолгүй байсаар ирсэн. Улмаар 2025.04.09-ний өдөр ЗГ талбайн хил заагийг тогтоосон. "Рио тинто"-д жилд 4.3 их наяд, өдөрт 10 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлж байна" гэлээ.
НЭМЭЛТ: 09.30 цаг
-О.Батнайрамдал: 2026.01.06-ны дотор сонсголын үр дүнг УИХ-д танилцуулах үүрэгтэй-

Нээлттэй сонсгол 09.30 цагт эхэллээ. Хуралдааны эхэнд соснгол даргалагч О.Батнайрамдал хуралдааны дэг болон оролцогчдыг танилцуулав. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлэг долоо хоног бүрийн даваа гарагт "Их Эзэн Чингис хаан" танхимд хуралддаг тул суллаж өгөх шаардлага тавьсан юм.
Улмаар сонсгол даргалагч О.Батнайрамдал түр саатал гарч, танхимтай холбоотой асуудал үүссэнийг хэллээ. Тэрбээр, "2026.01.06-ны дотор түр хороо нээлттэй сонсгол зохион байгуулж үр дүнгээ УИХ-д танилцуулах үүрэгтэй. Тов сарын өмнө гарсан. Сонсгол хойшлохгүй явагдах ёстой" хэмээв.
ЭХЛЭЛ: 09.00 цаг
-"Оюутолгой"-н асуудлаарх нээлттэй сонсгол өнөөдөр 09.00 цагаас эхэлнэ-

"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсгол дөрвөн өдөр зохион байгуулагдана.
Эхний өдрийн сонсгол 09.00 цагт эхэлнэ. "Жавхлант", "Шивээ толгой" ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлыг хэлэлцэх юм.
Өнөөдрийн сонсголд,
- Нийт дуудагдсан гэрч 166
- Мэдэгдэх хуудас хүргүүлсэн 153 Мэдэгдэх хуудас хүргүүлж чадаагүй 13
- Сонсголд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлсэн 37
- Оролцвол зохих 116
Видео дамжуулалтыг: Б.ЭРДЭНЭБАЯР, сэтгүүлч О.ОНОН
Фото мэдээллийг: О.УЛСБОЛД
Редакциас: П.УРНАА, Ц.ТАМИР, Г.ЗОЛБОО



















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олон хувьсагчид хуурагдахгүй шүү
Баярцогт зориуд их баримттай гэж хуурахаар хоосон шахуу чемодан чирж ирж байгаам
Монголын ард түмнийг мyлгуу тэнэг, хөрөнгө оруулалт нэрээр баялгийг нь тоноод явж болно гэж бодож байгаа гадныхан зaйлах ёстой.
Хөрөнгө оруулалтын гэрээ биш санхүүгийн гэрээ болсон учир олон улсын шүүхэд өгөх хэрэгтэй
Жирийн компани тайлангүй өдий хүртэл ийм их мөнгөн орлоготой явсан бол шууд битүүмжлэгдээд эзэн нь шоронд сууж байгаа.
Баярцогт гэсэн пизда шорондоо очиж үх
14 JILIIN DOTOR 3,5 TERBUM DOLLARIG MONGOL ULSAD TULJEE IH MUNGU .
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
хулгайчуудыг хуниад өгөх хэрэгтэй бүгдийг н яллаад шоронд н буцааж хийн хатаах хэрэгтэй
Халуун охид таныг хүлээж байна - - Hot21.fun
Энэ өдрүүдэд саарал ордноор өтны ялаанууд бужигнах нь дээ!!! Өмхий үнэр хан хийх байхдаа
Ч. Хүрэлбаатар аа, зэсийн үнэ 8000, 9000 байсан юм уу, 3000 байсан юм уу, аль нь юм?!
Е.С-д асан С.Баяр гуай энэ сонсголд очихгүй гээд байсан юу бсон бэ? Төрөөс дээр эрх мэдэл гэж байх ёсгүй. Ирэхгүй бол асуудалтай гэсэн үг
Нутгийн уурхайгаа ах нартайгаа нийлж зарж баяжсан Хүрэлбаатар төрөөс холдох ёстой. КОКСЖИХ нүүрсний үйлдвэр барина хэмээн 15 тэрбум салхинд хийсгэсэн нөхөр шүү.
Авилга авсан хүмүүсийг илболгоод эд нараас болж Монголд алдагдалтай гэрээ хийгдсэн учраас цуцлья гэж олон улсын шүүхэд хандах хэрэгтэй
ЗА ХҮРЭЛБААТАР Л ХУДЛАА ШҮҮ ТӨРД ХАМНИЙН БУДЛИАНЫ ХӨРӨНГӨ, МАШмуу хүн шүү Төрөөс зайлуулаад Хотгор шанагыг сайн шалгах хэрэгтэй Холдсон дээр нь зайлуул....
Хүрэлээ худаа худ үнэн Хогын сав хутгуурын сав ховны сав