Нийгмийн

Ард кино театрыг цаашид хэрхэх талаар иргэдээс санал авч байна

Монголын анхны кино театр гэгддэг, соёлын өвд тооцогдох 60 жилийн түүхтэй уг барилгыг цаашид хэрхэн ашиглах тухай иргэдийн санал бодлыг сонсох, цааш уламжлах зорилгоор энэ санал асуулгыг Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас эхлүүлжээ. Одоогийн байдлаар Ард кино театрын ногоон тохижилт бүхий талбайг дүүрэг хариуцан, арчлан хамгаалж байна.

Харин барилгын суурин дээр худалдаа үйлчилгээний зориулалттай 25 давхар барилга барих асуудал бүрэн эцэслэгдээгүй маргаантай байгаа юм. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Ард кино театрыг цаашид хэрхэн ашиглах тухай иргэд та бүхнээс санал авч байна. Санал хураалт 2025 оны 10 сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Та саналаа өгөхдөө доорх QR кодыг уншуулах эсвэл NewChingeltei.mn-ээр зочилж сайтын доор байрлах санал асуулгын буланд зочлон саналаа өгөх боломжтой.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button