Нийгэм мэдээ

Өчигдөр гэрлээ асаасан талбайн сүлд мод 241 сая төгрөгийн төсөвтэй

Шинэ жилийн баярыг угтан нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд сүлд мод зассан. Өчигдөр /2025.12.10/ 19:00 цагт нэгэн зэрэг гэрлийг нь асаалаа.

Төв талбайд зассан сүлд модны хувьд 22 метр өндөр, 12 диаметр өргөнтэй, 950 орчим шилмүүстэй. Нэг шилмүүсний үнэ 145,000 төгрөг. Ингээд тооцвол нийт шилмүүс 135 сая төгрөг. Харин оройн таван хошуу дангаараа 15 сая төгрөг.

Нэмээд энэ сүлд модонд 4000 тоглоом өлгөдөг. Нэг жижиг тоглоомын үнэ 4600 төгрөг. Нийт 16 сая төгрөг.

Мөн 950 лед гэрэл өлгөдөг бөгөөд нэг нь 70,000 төгрөг. Нийт дүн 66 сая төгрөг.

Нэмээд 54 гэрэлт тоглоом өлгөгддөг.  Нэг бүрийн үнэ 167,000 төгрөг гээд тооцвол 9 сая төгрөг болж байна. ингээд харвал Төв талбайн сүлд модны төсөв 241 сая аж.

Энэхүү сүлд модыг 2024 онд шинэчилсэн бөгөөд энэ жил гурав дахь удаагаа засаж буй нь энэ юм.

Д.УЛСАА

Express Your Reaction
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button