Нийгмийн
155-р сургуулийн эцэг эхийн төлөөлөл Лабубугийн хувцастай "School Police" хийжээ
Баянзүрх дүүргийн 155-р сургуулийн Ц.Наранзул багштай 3В ангийн сурагч А.Анх-Эрдэнийн ээж "school police"-ийн үүргээ хүүхдүүдийн хамгийн дуртай Лабубугийн хувцастай ирж гүйцэтгэжээ. Тус санааг А.Анх-Эрдэнийн ээж өөрөө санаачилж, хувийн зардлаар бэлэг бэлдэн сургуулийн хүүхдүүдэд өгчээ.
Түүнчлэн ирсэн хүүхэд бүрийг тэврэн угтаж, зураг даруулсан байна. Хүүхдүүд өглөө хичээлдээ “амьд Лабубу” харан догдлон дүүрэн, урам зориг дүүрэн хичээлдээ орж байгаа тухай багш нарын төлөөллүүд хэллээ.
Б.АЗЖАРГАЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.