Нийгэм мэдээ

"Амьтны хувцас өмсөж “School Police” хийснээр хүмүүсийн хандлага сайжирсан"

Нийслэлийн 37 дугаар сургуулийн сурагчийн ээж Ө.Золзаяа “School Police” эргүүлийн ажил гүйцэтгэхдээ “Пороро” хүүхэлдэйн киноны гол дүрийн баатар болох Кроны хувцсыг өмссөн байсан нь нийгмийн сүлжээнд олны анхаарлыг ихэд татлаа.

Тэрбээр, "Крон эсвэл туулай, нохой зэрэг амьтдын багийг өмсөж замын хөдөлгөөний дүрмийг сахиулах нь явган зорчиж буй хүүхдүүд болон жолооч нарын анхаарлыг татаж, илүү сонирхолтой болгодог. Мөн амьтны хувцас өмсөж “School Police” хийснээр хүмүүсийн хандлага сайжирсан" гэдгийг хэлж байлаа. 

Манай улсад “School police” 2013 оноос хойш 11 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байна.  “School police” сургууль орчимд эргүүл гүйцэтгэснээс хойш зам тээврийн осолд хүүхэд бүртгэгдэх тохиолдлын тоо 80-90 хувь орчим буурсан талаар өчигдөр /2024.02.28/ тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир мэдээлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 29, 2024 16:32

ТИЙН ШҮҮ ЯМАЛ ӨӨЛГӨН УМ БЭ? АНИА МАНАЙГ ӨВӨӨ СУЛГУУЛИАС ӨВӨӨТЭЙГӨӨ ХАМТ ГАЛХАД ХӨӨЛХӨН ПОЛОЛО ЗОГСЖИЙСААН ТЭЛ ПОЛОЛО ИХ ХӨӨЛХӨН БАЙСӨН ОДОО АНИА МАНАЙ ААВЫН СОГТУУ ХАШГИЛДАГЫГ НЭГ ДУУЛИАГААД ӨГӨӨЛЭЙ БАЯЛАЛЛАА АНИА

Холбоотой мэдээ

Back to top button