Яамаа нүүлгэхдээ ТӨХХК-ийн ашгаас 52 хүнд 3.1 тэрбумыг тараачихсан Ж.Энхбаярыг шалгаж байгаа юу
ХХААХҮЯ-ыг Дарханаас Улаанбаатар руу нүүлгэнэ, нүүлгэхгүй гэдэг хэрүүлээс чухал асуудал бий аж. Тодруулбал, яамаа нүүлгэхдээ баахан ажилтандаа байрны урьдчилгаа гээд өгчихсөн бэлэн мөнгөний асуудал гарч ирлээ.
ХХААХҮ-ийн өмнөх сайд Ж.Энхбаяр "Хөдөө аж ахуйн бирж" ТӨХХК-ийн хуримтлагдсан ашгаас 52 хүнд ₮3.1 тэрбумыг орон сууцны урьдчилгаа хэмээн өгсөн байна. Яамны 45 ажилтан, жижиг дунд үйлдвэрийн долоон ажилтан үүнд хамрагджээ. Нэг ажилтанд 60 орчим сая төгрөг ногдсон гэсэн үг.
Энэ зөрчил бүр аудитын шалгалтын хүрээнд илэрч. Улмаар аудитын байгууллагаас зөрчлөө арилгах тухай албан шаардлага хүргүүлсэн байна. Гэвч тоохгүй байгаа тухай УИХ-ын гишүүн З.Мэндсайхан хөндсөн ч, хариулт олдсонгүй. Яам нүүлгэж тоглохдоо төрийн өмчит компанийн ашгаас зарцуулан шамшигдуулсан Ж.Энхбаярыг шалгах учиртай бус уу. Гэтэл шалгах нь бүү хэл Тэргүүн Шадар сайдад залчихсан байдаг. Ерөнхийлөгчийн “сайн дүү”, Ерөнхий сайдын “танхимын сайд” гэдгээрээ хамгаалагдсаар суух уу.
Саяхан ЗГХЭГ-ын дарга С.Бямбцогт төрийн өмчит компаниудад хийсэн шалгалтын хариуг танилцуулж, баахан хүмүүсийг хоморголон чөлөөлсөн. Үүнд, жишээлбэл Ж.Энхбаяр сайдын энэхүү кейс ид болоогүй. Мэдээж нууцгаасан ч биз.
Нөгөө талаар дуртай сайд нь гарч ирээд ТӨХК-иудыг муулдаг. Алдагдалтай ажиллаж байгааг нь гайхацгаадаг. Тэгэнгээ тонодог байж болохгүй баймаар.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.