Нэг дороос #3 | С.Баяр: 57-р тогтоол гарсанд Ерөнхий сайдын хувьд сэтгэл хангалуун бус байсан

2025 оны ХII сарын 08, 10, 12-ны өдрүүдэд явагдах "Оюутолгой" ордын ашиглалтын талаарх нээлттэй сонсголын мэдээллийг Eguur news агентлаг НЭГ ДОРООС бэлтгэн хүргэж байна.
Өнөөдөр /2025.12.12/ нээлттэй сонсголын сүүлийн өдөр.
Шууд дамжуулалт:
НЭМЭЛТ: 10.20 цаг
Ерөнхий сайд асан С.Баяр гэрчээр хүрэлцэн ирж асуултад хариулт өглөө.
Сонсгол даргалагч, О.Батнайрамдал, "16 жилийн дараа бид эргээд харахад Монгол Улсын Засгийн газрын мэдээлснээр 37 хувьд хүрэхтэй үгүйтэй л хувьтай байна. Энэ бол холбогдох үр дагаврын хамгийн том илрэл. Та гэрээ байгуулсан хүний хувьд үүнийг юу гэж дүгнэж байгаа юм бэ.
Ерөнхий сайд асан С.Баяр, "Сайн байцгаана уу. Надад хэдэн минут байгаа юм. Өгөөж гэдэг бол гол асуудал. Бидний хувьд тухайн үед Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг боловсруулсан. ТЭЗҮ тухайн үед бэлэн болоогүй байсан. Хэлэлцэн тохиролцсон асуудлын үр дүнд ТЭЗҮ-д өөрчлөлт ороод цааш явах байсан учир. 2009.10.06-нд баталсан боловч тодорхой нөхцөлүүдийг хангасны дараа гэрээ хүчин төгөлдөр болно гэсэн урьдчилсан нөхцөлтэй байсан. Дараа оны буюу 2010.03.31-нээс төгөлдөр болсон юм аа.
Манай Засгийн газар төслийг боловсруулахад олон ажлын хэсэг ажилласан. Миний бодож байсан санхүүгийн модель, схемийн дагуу 34 хувьтай байх юм бол тэр үеийн үнэлгээгээр бидний өгөөж 53-58 хувьтай. Хэрэв 34 хувиа авалгүй явбал 77 хувьтай байх тооцоо гарч байсан.
Яагаад 34 хувьтай болон 34 хувьгүй гээд тооцсон юм гэхээр. 57-р тогтоолыг тойрч нэлээн ярих ёстой. 57-р тогтоол гарсанд Ерөнхий сайдын хувьд сэтгэл хангалуун бус байсан. Энэ тогтоол нь өөрөө хуульдаа нийцээгүй гэдэг асуудлыг УИХ-ын удирдлага, баталсан гишүүдэд тавьж байсан. Яагаад гэвэл 34 хүртэл хувийг гэж зааж байгаа байхгүй юу. Хуулиас давсан шаардлагыг 57-р тогтоол тавьсан байсан.
Өнгөрсөн хэдэн өдрийн түр хорооны сонсголыг хэмжээндээ харж, тэмдэглэхийг хичээлээ. Хүрэлцэн ирэх шаардлагагүй гэж үзэж байсан ч, өнөөдөр зориуд ирлээ. Үр дүн өгөөсэй л гэж хүсэж байгаа. Гэтэл гол үндсэн шалтгаанаа ярихгүй үр дагавар яриад байх юм.
Зээлийн өндөр хүүг л тойроод байх юм. Оюоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэж. Овоо нь энэ 34 хувь байгаа юм. 34 хувийг авах байсан ч явсаар байгаад зээлийн гэрээ болж хувирсан. УИХ-ын тогтоолоор заавал 34 хувиа ав гэсэн үүргийг Засгийн газарт өгсөн. Энэ бол хөрөнгө оруулалтын гэрээг зээлийн гэрээ болгон хувиргасан эхний алхам.
Рио Тинто-той уг нь Монголын Засгийн газар үр өгөөжийн тухай ярих ёстой. Гэтэл зээл, зээлийн хүүг сүүлийн 10 жил ярилаа. Тиймээс гол асуудал 34 хувь" хэмээлээ.
НЭМЭЛТ: 10.00 цаг
-Шинжээч #2: Зээлийн хүү 9.9 хувь байсныг LIBOR дээр нэмэх нь 6.5 болгож бууруулсан-

Дараагийн шинжээч Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан асуудлаарх мэдээллийг танилцууллаа.
Танилцуулгад, 2010.12.08-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар “Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруудлах асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялгийн сайд Д.Зоригт, “Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Энэбиш нарт олгож байжээ.
2009 оны хувь нийлүүлэгчдийн гэрээ нууцад авагдсан байдаг. Харин 2011.06.08 өдөр байгуулсан нэмэлт өөрчлөлт ил байдаг.
Нэмэлт өөрчлөлтөөр,
- Зээлийн хүү 9.9 хувь байсныг LIBOR дээр нэмэх нь 6.5 болгож бууруулсан.
- Зээлийн хүүгийг зохистой хэмжээг 7 жил тутамд авч хэлэлцэхээр тусгасан.
НЭМЭЛТ: 09.40 цаг
-Шинжээч: Хөрөнгө оруулагчийн гэрээ байгуулах хүсэлттэй хамт ТЭЗҮ-ээ ирүүлэх ёстой ч, ирүүлээгүй байсан-

Шинжээчийн мэдээллийг танилцууллаа. 2009 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар танилцуулав.
Танилцуулгад, "2009.07.16-ны өдөр Монгол Улсын Их хурлын хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн хөрөнгө оруулалтын гэрээний тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Оюутолгой төсөлтэй холбоотой дангаараа хууль байж болохгүй гэдэг хэд хэдэн үндэслэлээр буцаасан. Нэгдүгээрт, Хуулиар тухайлсан нэг аж ахуй нэгжийн харилцааг зохицуулах нь тэгш байдлын зарчим алдагдана гэж дүгнэсэн. Хоёрдугаарт, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд тогтвортой байдал хадаглагдах уу гэдэг асуудал хөндөгдсөн. Гуравдугаарт, ҮХЦ-ээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хяналт шалгалт хэрэгжүүлсний дараа буюу мэдээлэл хүсэлтээр хянан шийдвэрлээд хүчингүй болгосон тохиолдолд тэдгээр гэрээнүүд хүчингүй болох уу. Гэхчлэн асуултууд хөндөгдсөн. Хуулиар батлах нь хуульзүйн үндэслэлийн хувьд тодорхойгүй байна. 2009 оны УИХ-ын 58-р тогтоолоор хууль санаачлагчид буцаасан байна.
Хувь нийлүүлэгчдийн гэрээ нь Оюутолгой төслийг цөм гэрээ буюу мэргэжлийн хэллэгээр "малгай гэрээ" байх ёстой. 2008.12.04-ний өдрийн УИХ-ын 40-р тогтоол бий. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа хуульд нийцүүлэх тухай шаардлагыг тавьсан. Энэ тогтоолоор гурван тусгай үүрэг өгөгдсөн. Нэгт, Монголын талын хувь эзэмшлийг 34 хувиас эхэлж, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хувь болгох асуудлыг гэрээнд тусгах. Хоёрт, Хувьцааны 34 хувийг монголын тал шууд эзэмшихээр тооцож, түүнийг юугаар оруулах вэ гэдгийг хэлэлцээрт тусгаж тохиролцох. Эдгээр нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Компанийн тухай хуульд нийцүүлэх тухай шаардлага байсан.
Хувь нийлүүлэгчдийн болон хөрөнгө оруулалтын 40 гаруй удаа санал, дүгнэлт, шүүмж ирсэн байдаг аж. Тухайлбал, Татварын ерөнхий газраас, Гаалийн ерөнхий газраас албан бичиг ирүүлсэн. Гэхдээ хувь нийлүүлсэн гэрээтэй холбоотой тусгайлсан санал өгөөгүй.
Хувь нийлүүлэгчдийн хэлэлцээ, байгуулах үйл ажиллааны тухайд,
- “Орд ашиглах гэрээ”-ний асуудал хөндөгдөөгүй.
- Хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулагчийн гэрээ байгуулах хүсэлт ирүүлэхдээ ТЭЗҮ-ээ хамт ирүүлэх ёстой. Түүнд үндэслэж, УИХ 100 сая ам.доллароос дээш хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэх хуультай байсан. Бидэнд мэдэгдэж байгаагаар хүсэлттэй хамт ТЭЗҮ ирүүлээгүй байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дахь хэсэгт орд ашиглах гэрээний асуудал хөндөгдсөн. Мөн 29-р зүйлд хөрөнгө оруулалтын гэрээний асуудал хөндөгдсөн. Энэ хоёр гэрээ бол хоёр тусдаа агуулгатай. Хоёр тусдаа зохицуулалттай гэрээ байх ёстой юм.
Анхаарал татаж байгаа хэд хэдэн сэдвүүд бий. Хувь нийлүүлэгчдийн гэрээг зурах асуудлыг нэг өдрийн дотор шийдсэн байна. 34 хувьтай холбоотой асуудал, УИХ-ын 40-р тогтоолоор өгөгдсөн үүрэг, биелэгдсэн эсэх мэдээллийг нэг өдрийн дотор шийджээ. Хуулийн зөрчилгүй. Гэхдээ арван сар хийгдсэн хэлэлцээрийг нэг өдрийн дотор яаж танилцуулсан бэ гэдэг нь анхаарал татна. Энэ танилцуулга хийсэн протокол олдоогүй. Архив байхгүй гэсэн. Юу танилцуулсан нь мэдэгдэхгүй байгаа. "Эрдэнэс МГЛ"-ийн ТУЗ-ийн гишүүдийн дэмжсэн, дэмжээгүй санал, үүрэг даалгавар чиглэл өгсөн эсэх нь тодорхүйгүй. Шууд хэлбэл 20 тэрбум ам.долларын өнөөгийн үр дагавартай Хувь нийлүүлэгчдийн гэрээний анхны төсөлд гарын үсэг зурах эрх олгосонтой холбоотой баримтууд архивт байхгүй болжээ. ТУЗ-өөсөө эрх авсны дараа хэлэлцээ дахин хийгдсэн байдаг" хэмээлээ.
Видео:
ЭХЛЭЛ: 09.30 цаг
-Сонсголын сүүлийн өдөр С.Баяр оролцохоор иржээ-

Өнөөдрийн сэдэв: “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар (үргэлжлэл)" .
Ирцийн мэдээллийг танилцууллаа. А.Энхбат, Л.Гансүх, Н.Алтанхуяг, С.Баяр нар хүрэлцэн ирлээ. Харин С.Баярцогт ирээгүй байна. С.Баярын хувьд өмнө нь хэд хэдэн удаа сонсгол ирэхгүй гэдгээ мэдэгдээд байсан билээ.
Өнөөдрийн сонсголд 95 гэрч оролцоно.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
tolgoigoo uguhnuu muu urvagch
ЭНЭ ХҮНИЙГ САНЖИЙН БАЯР ГЭХ БӨГӨӨД НАС НЬ НИЛЭЭН ДЭЭР ГАРСАН БАС Л ДАЛД ФРОНТЫН ДАЙЧИН БАЙЛДАГЧ ХҮҮХНҮҮДИЙГ БОЛ УМРУУЛНА.ХАШБАТЫН ХУЛАНГ ДЭЛБЭ ГУСААД ХАЯСАН ХҮҮХЭНД БОЛ НУГАСГҮЙ ХҮЧИРХЭГ БООВТОЙ ЖИНХЭНЭ МУЖИК.МОНГОЛЫН ҮРСИЙГ МААШ ОЛОН БОЛГОХЫН ТӨЛӨӨ ЭЛДВЭЭРЭ ДУУДУУЛАН ЭНЭ ГАЛЫН ШУГАМАНД МАШ САЙН ТУЛАЛДАЖ ЯВАА ХӨӨН МЯНГАНБАЯРААС НЭЭГ ИХ ДУТАХГҮЙ МАНАЙ МЯНГАА БОЛ ЗАЛУУХАН ХҮҮХЭНД БОЛ НУГАСГҮЙ ОЛОН Ч ОХИДУУДЫН ЗАМЫГ НЬ ЗААЖ ӨГСӨН БУЯНТАН.МӨНГӨӨР ДАЛЛАХАД ЯМАР Ч ОХИН ШУУД ГҮЙЖ ИРЭЭД БҮХ ХУВЦСАА ТАЙЛАН ХОЁР ХӨЛӨӨ АНТЕН ШИГ ГОЗОЙЛГООД Л БОЛОО МЯНГАА ЗӨВХӨН ДҮРЭХ Л ҮЛДЭНЭ.ЯАЖ ИЙМ БОЛОХ УУ? МАНАЙХААН