Нийгэм мэдээ

Түгжирлээ гэхээр тэгш, сондгой...

Улаанбаатар хотын авто замын түгжрэл иргэдийн уур бухимдлыг барж байна. Энэ асуудал үнэндээ улиг болсон. Яг л утаа шиг. Шийдэлгүй өдийг хүрсэн түгжрэл одоо ч хотын иргэдийн толгойн өвчин хэвээр байна.

Өглөө ажилдаа очиж, хүүхдээ хүргэхийн тулд багадаа 2-3 цагийг зарцуулдаг. Орой харихын тулд мөн л 2-3 цаг түгжирдэг. Энэ нөхцөлд иргэд стресстэхээс өөрийг чадахгүй. Сигналаа дарах ч тэнхэлгүй, үндсэндээ буугаад өгчихжээ.

Жишээлбэл, өчигдөр хот 17 цагаас хойш 21 цаг хүртэл бүхэлдээ тэг зогсов. Дөрвөн цаг гэсэн үг. Энэ цаг хугацаа бол өдөржин ажилласан иргэдийн, хөдөлмөрлөсөн бидний, хичээн суралцсан хүүхэд, залуучуудын оройн амрах боломж юм. Амарна гэдэг маргаашийн бүтээмж. Нэмээд эрүүл мэнд.

Гэтэл энэ бүх боломжоо зам дээр алдаж байна. Нийслэл өөрөө шийдэлгүй гацсан. Цагдаа замын хөдөлгөөн зохицуулахаас өөрөөр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ байхгүй. Санаачилдаг ганцхан зүйл нь "автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор зорчуулах"...

Үүнийг шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор томоохон зах, худалдааны төв болон гол гудамж, замуудын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Тиймээс ийм зохицуулалт хийж өгөхийг иргэд хүссэн гэх шалтгаанаар асуудлыг өөр тийш чиглүүлдэг технологи одоо ч ажилласаар байна.

Д.УЛСАА

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мэдээж шүү дээ, өдөр бүр хот руу хүн шилжин ирж байхад өөр ямар байх вэ дээ.

Зочин
Зочин

тэгш сондгой бол арай ингэж 4ц зогсохгүй

Бэхээ
Бэхээ

Түгжирлийг богино хугацаанд шийдэх гарц бол төв замын дээгүүр гарах гүүрэн гарц барьж

Зочин
Зочин

Тэгш сондгойгоор явахаас өөр сонголтгүй.

Зочин
Зочин

Өөр арга байхгүй. Чамд ямар санаа оноо баына хэдээдэх. Д.Улсаа гуай

Зочин
Зочин

зогсох дуртай юм чинь зогсож л байг

Бэхээ
Бэхээ

Барьж огтолцдоггүй болгох хотод 10 гүүрэн гарц 10 нүхэн гарц баривал түгжрэл 50-60% буурна.Санхүүжилтийг замын татвар,торгуулийн орлого,төр хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэл 1жилийн дотор түгжрэл мэдэгдэхүйц буурна.Мөн энэ жилээс баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хилээр оруулахыг хориглож 2030 оноос замын хөдөлгөөнөөс бүрмөсөн шахвал үр дүнд хүрнэ.

ҮнэнБатмөнх
ҮнэнБатмөнх

Аргагүй ш дээ үнэндээ л хүн ам болон техник машины даац асар ихээр нэмэгдсэн хүн болгон ажилтай ажилгүй машинаар зорчиж байна түгжирхээс арга алга

Баганаа
Баганаа

Түгжрэлээс гарах гарц бол ТЭГШ,СОНДГОЙ. Үхэр монголчууд үхэр шиг байсаар юу хожив санал асууж яадаг юм энэ улсд төр гэж байдаг юи байгаа биз дээ ард түмний дураар байна гэж юу байдаг юм даварсан ард түмэн

Зочин
Зочин

Энэ хэдэн зулбасагануудаа машинаар зөөхөө болимоор юм
УБт хүүхдийн тоог бууруулах бодлого барьж ажиллах хууль эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байна өө
Хөдөөнөөс гаралтай нөхдүүд 2оос дээш хүүхэдтэй болох бол орон нутагтаа 3 дахь хүүхдээ гаргаж 21 нас хүртэл нь тэндээ байдаг хууль хэрэгтэй байна..сда

Зочин
Зочин

Тээврийн цагдаагийн даргын ажлын үр дүн нь энэ. Уулзвар гарцруу чихэж ордог жолооч нарын толгойг илээд байхаар аргагүй шүүдээ.

Зочин
Зочин

Тэгш сондгой, элдэв хязгаарлалтаа болих хэрэгтэй. Дуртай нь түгжрээд л явж бна биз.

Холбоотой мэдээ

Back to top button