НИЙГЭМНийгэм мэдээ

Баянхонгор аймгийн удирдлагууд “Эрдэнэ Монгол” ХХК-ийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Б.Батсуурь, Засаг дарга Э.Энхбат нар Шинэжинст суманд үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэ Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Билгүүнтэй уулзалт хийжээ. “Эрдэнэ Монгол” ХХК-ийн хэрэгжүүлж буй Баянхөндий төслийн үйл ажиллагаа өнгөрсөн есөн сард албан ёсоор эхэлсэн.

Тиймээс ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтын дагуу Баянхонгор аймаг 2025 оны 10 сарын 24-нд “Эрдэнэ Монгол” ХХК-тай нийгмийн хариуцлагын гэрээг шинэчлэн байгуулсан байна. Гэрээний хүрээнд жил бүр АМНАТ-ын 20 хувьтай дүйцэхүйц хөрөнгө оруулалтыг аймаг, сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэхээр тусгажээ.

Мөн Баянхонгор-Шинэжинст чиглэлийн 204 км хатуу хучилттай авто замын Шинэжинст сумаас эхлэх 30 км автозамыг тус компани өөрийн хөрөнгө оруулалтаар тавьж, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд нэг сая модыг орон нутгийн иргэдийн оролцоотойгоор тарихаар болжээ.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Энэ нүүрсэн дэхь метан хийн агуулга өндөр л байгаа. Уг нь энэ хийг олборлож бага дунд хүч чадлын хийн стнцтай аймаг болох боломж бий. 1000шоо метр хий нь сайн чанарын 1500 тн нүүрстэй тэнцэх буюу орлож,1 шоо метр хийгээр1,3,1-3,3 кВт эрчим хүч үйлдвэрлэх боломжтойг тогтоосон байдаг. Харин энэ хийг агаар мандалд хөөргөх нь асар өндөр илчлэгтэй учраас азоны цоорхойг нэмэгдүүлж 20 жил хүртэл хугацаанд хадгалдаж байдаг хортой хий юм. Хийг ашиглах нь эдийн засгийн эргэлт, экологийн хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Дараа нь нүүрсээ олболох л ёстой юм. Уурхайг эхлүүлсэнч 5-10 жилийн дараа олболох нүүрсний метан хийг зэрэгцүүлэн олболож болно.

Ванга
Ванга

Удахгүй хооосон нүх үлдэж, допингчин бөхийнх нь бүх луйвар илрэх байх даа.

Иргэн
Иргэн

Ер нь Монгол улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхгүй бол захын луйварчид, дээрэмчид МАН -АН мафиууд баялгыг гадгаш нь зарж хөлждөг байж таарахгүй!!

Иргэн
Иргэн
Reply to  Иргэн

Хариуцлагатай уул уурхай гэж юуг хэлж байгаагаа чи өөрөө мэдэж байгаа юм уу, Аман дээрээ оросыг дэмждэг ч бодит амьдрал дээр оросруу явахгүй америк явдаг, яриа үйлдэл 2 нь зөрдөг, өөрийн ухаангүй хүн их болжээ, жинхэнэ хоёр соёо хоосон толгой.

Зочин
Зочин

Энэ чинь нөгөө Багабандийн охины чичрээд байсан газар мөн биз дээ

Нутгийн малчин байна
Нутгийн малчин байна
Reply to  Зочин

Мөн

Нутгийн малчин байна
Нутгийн малчин байна

Сайхан худлаа ярих хатуу хужилтай зам байдгийн бүх алтын хятадруу зөөгөөд хэдэн түм заг ургамал сүйтгэж байна эд нарыг буудах ёстой удамаар

Холбоотой мэдээ

Back to top button