Үйл явдал: “Сэтгүүл зүйн сургалт, судалгааны 65 жил” хурал болно
Өнөөдөр буюу 2025 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
08:30 цагт: “Усны тухай ярилцъя” хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлтэй хийх уулзалт “Туушин” зочид буудлын “Сүлд” танхимд болно.
11:00 цагт: “Сэтгүүл зүйн сургалт, судалгааны 65 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн I байранд болно.
-Мал, тэжээвэр амьтдын 2025 оны тооллого энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ. Спорт:
-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.
Үзэсгэлэн:
-“Тусгаар тогтнол” үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд энэ сарын 16-ныг хүртэл гарна. “Найм дахь удаагийн контемпорари арт Монголиа” төсөл үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал “Бий контемпорари” арт галерейд гарна.
-“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны нэгдүгээр сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.
Хилийн чанадад:
-ОХУ-ын Сочи хотод өсвөрийн жүдочийн лиг энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ. -Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.