Гадаад мэдээДЭЛХИЙ

Австралид Ханука баяр тэмдэглэж байсан хүмүүс рүү галт зэвсэгтэй этгээдүүд халдаж, 15 хүн нас баржээ

Ням гарагт /2025.12.14/ Австралийн Синдей хотын Бонди далай эрэг дээр Ханука баяр тэмдэглэж байсан хүмүүс руу галт зэвсэгтэй этгээдүүд халдаж, 15 хүн нас барсан байна. Албан тушаалтнууд мэдээлснээр хэрэгтнүүд аав хүү хоёр байжээ. Австралийн Ерөнхий сайд Энтони Албанес уг явдлыг улс орныг цочирдуулсан еврейчүүдийн эсрэг үйлдсэн терроризмын хэрэг гэсэн юм.

Зэвсэгт этгээдүүдийн нэг нь болох 50 настай аав нь хэргийн газар дээр буудуулж амь үрэгдсэн байна. Харин 24 настай хүү нь бэртэж, ойролцоох эмнэлэгт эмчлүүлж байгаа гэж Нью Саут Уэльсийн цагдаагийн албаны комиссар Мал Ланьон мэдэгджээ. Цагдаа нарын мэдээлснээр хэрэгтнүүдийн нэгийг нь аюулгүй байдлын албаныхан ажиглаж байсан аж. Харин халдлага хийхээр төлөвлөж байсан шинж тэмдэг ажиглагдаагүй гэж Ланьон хэлжээ.

Дэлхийн удирдагчид халдлага гарсанд эмгэнэл илэрхийлсэн байна. Их Британийн хаан III Чарльз болон хатан Камилла мэдэгдэл гаргахдаа еврейчүүдийн эсрэг террорист халдлагад цочирдож, харамсаж байна гэжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш цочирдож байна хэмээн эмгэнэл илэрхийлсэн юм.

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button