Зеленский: НАТО-д элсэх зорилгоо орхиход бэлэн
Ням гарагт /2025.12.14/ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын элч нартай дайныг дуусгах тохиролцооны талаар хэлэлцэв. Хэлэлцээний үеэр Зеленский Украин НАТО-д элсэхийн оронд АНУ болон Европын бусад улсаас аюулгүй байдлын баталгаа авах байдлаар буулт хийх боломжтой гэжээ.
Ийм буулт хийсэн ч гэсэн хэлэлцээнд өөрчлөлт гарахгүй байх хэмээн зарим мэргэжилтэн үзэж байна. “Cato Institute” дахь батлан хамгаалах болон гадаад бодлогын захирал Жастин Логан “Энэ юуг ч өөрчлөхгүй. Хэлэлцээг үндэс суурьтай хэлэлцэх хүсэлтэй хэмээн харагдах гэсэн оролдлого” гэжээ. Флоридагийн их сургуульд ажилладаг стратегийн судалгааны профессор Эндрю Михта хэлэхдээ Украин НАТО-д элсэх магадлал удаан хугацааны турш бодитой байгаагүй хэмээсэн юм.
Зарим мэргэжилтэн Зеленский том санал тавьсан гэж үзэж байна. Барак Обамагийн захиргаанд гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Бретт Бруен уг буултыг чухал бөгөөд бодитой хэмээн тодорхойлжээ. Тэр “Москва ямар ч буулт хийхгүй байхад Украин энх тайвны төлөө томоохон буулт хийх хүсэл эрмэлзлийг Зеленский харуулж буй явдал” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөр яах юм Саваагүй нохой саранд хуцаж байж баавгайд бариуллаа даа НАТО чинь хамгаалав уу
ЗЕЛЕНСКИЙД БИ УДАА ДАРАА ХЭЛСЭН БУУЖ ӨГӨӨД НААШАА ХҮРЭЭД ИР ГЭЖ ЭНЭ ХӨӨРХИЙ МИНЬ АРГАГҮЙ ХҮЧИН МӨХӨСДӨЖ БАЙНА.ТРАМП АХ МААНЬ ОВОО ЗЭВСЭГ ТЕХНИК ӨГӨӨД ОРОСУУДЫГ АЛААД АРЬСАНД БОО ГЭЖ БАЙСНАА ОДОО БОЛОХООР ЧИ БУУЖ ӨГӨӨД ОРОСУУДЫН ХҮСЛЭЭР БОЛЧИХОО ГЭЭД МУРЬЧЛАА ЕВРОПЫН ОЛОН ОРНУУД ИХ ДАЛЧИГНАЖ УКРИАНЫГ ДЭМЖИНЭ ГЭЖ ДӨВЧИГНӨЖ БАЙТАЛ ПУТИН АХ ПУУЖИНДЧИЙ ЛАЛАРУУДЫГ ГАНЦ КНОП ДАРАХАД ХУМХИЙН ТООС БОЛНО ГЭХЭД ТЭД ӨМДӨНДӨӨ ӨТГӨН ШИНГЭНЭЭ ЗЭРЭГ ГАРГАЧИХААД УКРИАНЫГ ЦААШИД ДЭМЖИХ УТГАГҮЙ БОЛЛОО ГЭЖ БАЙНА.ЖҮЖИГЧИН ЗЭЭК МИНЬ ЧИ МИНИЙ МОНГОЛД ХҮРЭЭД ИР ТУСЛАХ МАЛЧНААР МАНАЙД ИР ХУРГАТАЙ ХОНЬ ТУГАЛТАЙ ҮНЭЭ ГЭР БАРИАД ӨГЬЕ НЭРИЙГ ЧИНЬ ӨӨРЧЛӨӨД ЗЭНЭМАНГУУ НЭР ХАЙРЛАЯ МАЛ МАЛЛААД АМЬДАР ДАА ӨӨР СОНГОЛТ ЧАМД ҮЛДСЭНГҮЙ ЯАНА ДАА ЧИ МИНЬ
Үндэсний даварсан бодлоо хаяад бууж өгөх ёстой Урдаас нь Орос дайрч араас нь АНУ хяхан боож байхад бүрмөсөн устаж алга болоогүй дээрээ тэгэх хэрэгтэй
Энэ Зелинский худал эх оронч цариалаад үнэндээ оросын талд ажиллаж байна. Анх дайны өмнө оросууд амьдардаг 2 муждаа өөртөө засах эрх өг гэхэд нь найрамдахгүй гэж томорч дайн эхлүүлсэн, 3 жил байлдаж хамаг байдгаа дуусгачихаад фронтын шугмаар гал зогсооё эзэлсэн газраа та нар ав, нато.д бид элсэхгүй гэсэн гуйсан зогсож байдаг. өвөр монгол шиг өөртэй засах эрхтэй муж улсууд бүх л холбооны улсад л байдаг хэвийн зүйл байхад томорч байж улсаа самарлаа даа. Анх 2 мужид өөртэй засах эрх өг гэж байсан орос нь одоо 3 муж эзэлчихсэн одессыг авна гэчихсэн. Зелинский эх орон ч цариалж сүржин юм ярьж тархи угааж цаг хугацаа сунжируулан улам нэмж Украйны газар нутгийг орост өгөөд байна.