НИЙГЭМНийгэм мэдээ

"М-СИ-ЭС ЭНЕРЖИ" баг 46 даваатайгаар "Алтан цом"-ыг тэргүүлж байна

"Алтан цом"-ын төлөөх барилдааны гуравдугаар тойрог өчигдөр Монгол бөхийн өргөөнд болсон. Тэгвэл гурван тойргийн дараах байдлаар "М-СИ-ЭС Энержи" баг нийт 46 даваа, гурван ялалттайгаар тэргүүллээ.

Хүснэгтийн хоёрдугаар байрт "Апу Скайтел" баг хоёр ялалт, нэг хожигдол 46 даваатайгаар удаалж байгаа бол "Од Групп" баг хоёр ялалт, нэг хожигдол 41 даваагаар гуравдугаар байрт жагсжээ.

Хүснэгтийн дөрөвдүгээр байрт "Хатант Интернэшнл" баг хоёр ялалт, нэг хожигдол 38 даваагаар орсон бол

  • "Эв Монгол" баг нэг ялалт, хоёр хожигдол 40 даваа
  • "Хубилай Хаан" баг нэг ялалт, хоёр хожигдол 37 даваа
  • "Хамаг Монгол" баг нэг ялалт, хоёр хожигдол 36 даваа
  • "Хүлүгү" баг гурван хожигдол 16 даваагаар тус тус бичигдэж байна.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

БАРИЛДААЛ НОЦОЛДООЛ НЭГ НЭГНЭЭ ШИДЭЭД Л ТҮЛХЭЖ УНАГААГААЛ ЭНЭ ТЭГЭЭД КАЙФ ЮМ УУ? ШААЛ ТЭНЭГ ЮМ ИНГЭХИЙН ОРОНД БӨХЧҮҮД ТА НАР ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМГУУДАД ОЧИЖ ЯДАРСАН ЗҮДЭРСЭН ӨЛССӨН ДААРСАН МАЛЧИН ТҮМЭНДЭЭ ТУСАЛМОЙ

Back to top button