Гадаад мэдээДЭЛХИЙ

Хонконгийн хамгийн сүүлийн сөрөг хүчний нам дарамт шахалтын улмаас тарлаа

Хонконгийн хамгийн сүүлийн сөрөг хүчин болох Ардчилсан нам ням гарагт /2025.12.14/ албан ёсоор тарсан байна. Тус нам хуралдан 117 гишүүн тарахыг дэмжин 4 нь түдгэлзсэн санал өгчээ. Нам дарга Ли Кин Хэй “Хонконгийн ард түмэнтэй мөр зэрэгцэн гучин жилийг туулсан нь бидний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Энэ олон жилийн хугацаанд бид Хонконг болон ард түмний сайн сайхныг эн тэргүүний зорилго гэж үзэн ажиллаж ирсэн” хэмээсэн байна.

2019 онд Хонконгт ардчиллыг дэмжсэн жагсаал явагдсаны дараа БНХАУ үндэсний аюулгүй байдлын хуулийг баталж, эсэргүүцсэн дуу хоолойг дарж эхэлсэн. Ийнхүү дарамт шахалтын улмаас Ардчилсан нам тарлаа. БНХАУ-ын албан тушаалтнууд тэднийг тарахгүй бол ноцтой арга хэмжээ авна гэж анхааруулсан хэмээн намын ахлах гишүүд өмнө нь “Reuters” агентлагт хэлж байсан юм.

Их Британи 1997 онд БНХАУ-д Хонконгийн удирдлагыг шилжүүлж өгөхөөс гурван жилийн өмнө Ардчилсан нам үүсгэн байгуулагдсан. Тус нам хотод явагдсан сонгуулиудад олон дараалж ялж, ардчилсан шинэчлэл хийж эрх чөлөөг дэмжих чиглэлд ажиллаж иржээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button