Гадаад мэдээДЭЛХИЙ

Украинд олон улсын цэргийн хүчин байршуулах ажлыг Европ ахлахад бэлэн гэдгээ мэдэгдлээ

Дайныг дуусгах гэсэн АНУ-ын саналын нэг хэсэг болгон Украинд олон улсын цэргийн хүчин байршуулах ажлыг Европ ахлахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Их Британи, Франц, Герман болон Европын бусад найман орны удирдагчид мэдэгдэл хийхдээ АНУ-ын дэмжлэгтэйгээр Украины армийг сэргээх, агаарын орон зайн аюулгүй байдлыг хангахад туслах гэх мэт үйл ажиллагаа явуулж болно гэсэн юм.

Цагаан ордноос Украинд аюулгүй байдлын баталгаа олгох шинэ төлөвлөгөөний нэг хэсэг болгон Европ ийм санал тавьжээ. Аюулгүй байдлын баталгааны шинэ төлөвлөгөө нь Москва, Киев энхийн тохиролцоонд хүрэхэд томоохон түлхэц болж магадгүй гэж АНУ, Европын удирдагчид хэлсэн байна.

Хэлэлцээний гол асуудал газар нутгийн эзэмшил хэвээр байгаа гэдгийг удирдагчид хэлжээ. ОХУ эзэмшилдээ авсан Украины газар нутаг ирээдүйд ямар статустай байх тал дээр хэлэлцэгч талууд санал зөрөлдөж байгаа аж.

Трамп даваа гарагт /2025.12.15/ Украин, Европ болон НАТО-гийн удирдагчидтай ярьсныхаа дараа “Энхийн тохиролцоонд хүрэхэд ингэж ойртож ирсэн удаа байхгүй. Одоо хийж чадах зүйлсээ хийнэ” гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Фашист-чекист Путин энэ төлөвлөгөөг нулмиад хаяна доо, тэр ер нь эрүүл логик ойлгох хүн биш !

Зочин
Зочин
Reply to  Зочин

Азийн бууны нохой, FUCK YOU сармагчин. Чиний фашист, нацист БӨГСЗЕЛЯ, ГАХАЙ УКР удахгүй дуусна, КАПУТ болно !

Холбоотой мэдээ

Back to top button