Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп газрын тосны танкер онгоцнуудыг Венесуэль руу орж, гарахыг хориглоно

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2025.12.16/ хориг тавьсан газрын тосны танкер онгоцнуудыг Венесуэль руу орж, гарахыг хориглох тушаал гаргажээ. Энэ алхам хоёр орны хурцадсан харилцааг илүү дордуулах төлөвтэй байна.

Трампын захиргаа хэрхэн энэ хоригоо хэрэгжүүлэх нь тодорхойгүй байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Эргийн хамгаалалтын алба Венесуэлийн ойролцоо хэд хэдэн удаа хөлөг онгоцнууд зогсоосон. Ийм байдлаар танкеруудын хөдөлгөөнийг хязгаарлаж магадгүй юм. Сүүлийн саруудад Трамп Венесуэлийн ойролцоо олон авран байлдааны хөлөг, дэлхийн хамгийн том сөнөөгч онгоц тээвэрлэгч хөлгөө байршуулж нөхцөл байдал хурцадсан.

Венесуэль руу хоригт орсон танкер онгоцнууд орох, гарахыг хориглоно хэмээсний дараа АНУ-ын газрын тосны фьючерс 1 хувиар өсөж баррель нь 55.96 ам.доллар болжээ. Газрын тосны зах зээл дээрх тоглогчид хэлэхдээ Венесуэлийн экспортолдог газрын тосны хэмжээ буурна гэж таамаглаж байгаа тул үнэ нэмэгдэж байгаа гэсэн юм. Гэхдээ энэхүү хоригоо хэрхэн хэрэгжүүлэхийг ажиглаж байна гэж тэд хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button