НИЙГЭМНийгэм мэдээ

БНХАУ-ын иргэн хууль ёсны шийдвэрийг өөрчлүүлэхээр төрийн албан хаагчдад шахалт үзүүлжээ

Гадаадын иргэн, харьяатын газраас Гадаадын иргэний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор хяналт шалгалтын үйл ажиллагааг тогтмол явуулж байгаа аж. Тус ажлын хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хэрэгжиж байгаа "Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төслийн ажил гүйцэтгэж буй гадаадын иргэдэд хяналт шалгалт явуулжээ.

Шалгалтаар Засгийн газрын 2025 оны 31, 155 дугаар тогтоолоор төслийн ажил гүйцэтгэх 372 ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн боловч төслийн талбайд гадаадын иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлүүлсэн, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан гадаадын иргэдийг нууж, зугтаалгасан, төслийн нэр дээр оршин суух зөвшөөрөлтэй иргэдийг ашиг олох зорилгоор тогтоолд заасан хаяг, байршлаас өөр газарт шилжүүлэн ажиллуулсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна.

Гадаадын иргэн, харьяатын газраас илэрсэн зөрчлүүдийг шийдвэрлэж, зөрчлийг арилгах чиглэлээр албан шаардлага хүргүүлсэн боловч зөрчил дахин давтагдаж, байгууллагын хууль ёсны шийдвэрт хууль бусаар нөлөөлөх оролдлого удаа дараа хийжээ. Тиймээс тус төслийн удирдагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Yang Yao-н Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

Улмаар төслийн удирдагч нь визийн шаардлагаас чөлөөлөгдсөн нөхцөлийн дагуу албан зориулалтын паспортоор дахин хил нэвтэрч, Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон тул холбогдох хууль тогтоомжийн дагуу 3 жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ. Гэвч төрийн байгууллагын хууль ёсны шийдвэрийг өөрчлүүлэх зорилгоор төрийн албан хаагчдад шахалт үзүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдох зэргээр зүй бус үйлдлийг гаргаж байна.   

Б.АЗЖАРГАЛ

        

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗочинЗочин Зочин
ЗочинЗочин Зочин

Төр төмөр нүүртэй байх хэрэгтэй. Манайхныг мөнгөөр урхидаж ямар ч хүслээ биелүүлж чаддаг болохоор муу хятадууд бүр даварчихсан, омогтой дээрэлхүү болчихсон. Энэ муу хужаад хар тамга дарах хэрэгтэй.

Back to top button