Трамптай холбоотой зүйлсийг Эпстейний баримтуудаас хасжээ
Америкчууд шоронд хоригдож байхдаа нас барсан бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпстейний хэргийн тухай баримт бичгийг дэлгэхийг удаан хугацааны турш шаардаж ирсэн. Эпстейн нь дэлхийн улс төр болон санхүүгийн элитүүдийг өөрийн хувийн арал дээр авчирч хууль бус зүйлс үйлддэг байсан юм. Эпстейн тэдгээр элитүүдийн хууль бус үйлдлүүдийг баримтжуулж авч, сүрдүүлдэг байсан гадаадын тагнуул гэж зарим америкчууд үздэг.
Трамп Эпстейний баримт бичгүүдийг дэлгэхгүй гүрийсээр ирсэн. Гэхдээ саяхан бодлоо өөрчилж, Конгресс баримтуудыг дэлгэхийг дэмжиж саналаа өгөх хэрэгтэй хэмээсэн юм. Тэгвэл АНУ-ын Хууль зүйн яам баасан гарагт /2025.12.20/ Эпстейний баримтуудыг дэлгэв. Гэвч баримтын ихэнх хэсгийг харлуулж унших боломжгүй болгосон байжээ. Дан ганц хохирогчдын тухай мэдээлэл бүхий хэсгийг харлуулаад зогсохгүй улс төртэй холбоотой хүмүүсийн талаарх баримтыг ч мөн унших боломжгүй болгосон аж. Тэдгээрийн нэг нь Трамптай холбоотой мэдээллүүд. "Associated Press" агентлаг мэдээлснээр Трампын зургийг дор хаяж 16 бичгээс арилгасан байжээ.
Эх сурвалж: CNBC














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.