Сурвалжилга, НийтлэлЭРҮҮЛ МЭНД

СУРВАЛЖИЛГА: “Генетик тест”-ээр таны хүүхдийн төрөлхийн авьяас, IQ, EQ, генийн өгөгдлийг таньж болдог

Уншигч та бүхэндээ бид энэ удаа хүүхдийнхээ болон өөрийнхөө хэн болох, хэн байж болох байсныг генетик тестийн аргаар мэдэх боломжийг олгодог нэгэн байгууллагыг танилцуулж байна. Дэлхий дахинд дерматоглификийн шинжлэх ухааны олон судалгааны үр дүнд бий болсон биометрийн тестийн программ буюу Генетик тест нь өөрийнхөө генийн өгөгдөл буюу төрөлхөөс ямар зан ааштай, юунд илүү авьяастай, ямар спортоор хичээллэвэл амжилтад хүрэх боломжтой, ямар хобби сонирхвол танд ойр байх вэ зэргийг дэлгэрэнгүй гарган өгч, таныг, таны хүүхдийг өөрийгөө олоход туслах аж.

Энэ тухай бидэнд Генетик тест Монгол төвийн захирал Ч.Урангуа, “Генетик тест Монгол” төвийн зөвлөх Б.Туяамаа нар бидэнд танилцууллаа.

ГЕНЕТИК ТЕСТИЙГ ХЭРХЭН АВДАГ ВЭ

Хурууны хээ нь хэзээ ч давтагддаггүй болохоор гэмт хэрэг илрүүлэлтэнд ч бас ашигладаг. 1880 онд Фулдс болон Гершель нар Nature сэтгүүлд хурууны хээг ашиглан тухайн хүнийг хэн болохыг мэдэж болох талаар өөрсдийн бодлоо бичсэн байдаг. Яваандаа энэ талын туршлага болон мэдээллүүд хуримтлагдсанаар эрдэмтдэд хүний зан байдал, чадвартай хурууны хээ нь холбоотой болохыг нотлоход тус болсон. Өнөөдөр дерматоглифик нь хүнийг танихад хэрэглээд зогсохгүй хувь хүний сэтгэлзүйн онцлог байдал болон зан байдлыг тодорхойлоход ч мөн хэрэглэж байна.

Хоёроос дээш насны хүүхэд, хүн уг тестэд хамрагдах боломжтой бөгөөд ийнхүү тестэд хамрагдсанаар 16 хуудас бүхий тайлан 15 минутын дотор бэлэн болдог.  Мөн 45 хуудас бүхий дэлгэрэнгүй тайлан ч гаргуулан авах боломжтой. Үүнд таны төрөлхийн оюуны чадварууд, зүүн ба баруун тархины хөгжил, зан аашны төрөл, онцлогууд, амжилттай суралцах арга барил, ямар хүнтэй илүү нийцтэй байх талаар, мөн гүйцэтгэлийн болон төлөвлөх чадамж, менежментийн ур чадвар, танд ямар чиглэлийн салбар, дугуйлан, мэргэжил илүү тохирох зэргийг тодорхойлж өгнө.

ГЕНЕТИК ТЕСТ ЮУГ ТОДОРХОЙЛЖ ЧАДАХ ВЭ

Зан ааш,

Авьяас чадвар,

Тохирох мэргэжил,

Суралцах арга барил,

Тархины хөгжил,

IQ, EQ, AQ, CQ

Спортын ур чадвар

Эрүүл мэндийн үзүүлэлт

Оюун ухааны найман чадамж

ТЕСТИЙН ТАЙЛАНГИЙН ЗАГВАРААС СОНИРХУУЛБАЛ

Фэйсбүүк хаяг:Genetic test Mongolia

Утас: 8038-1177, 8811-1237

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тагнуулын Ерөнхий Газарт
Тагнуулын Ерөнхий Газарт
2020-01-23 13:20

Хүн амын генетикийн дата мэдээллийг гадагшаа чөлөөтэй урсгах үүд нээгджээ. Өөрсдийнх нь мөнгөөр өөрсдийнх нь генетикийн мэдээллийг авч бн

Генетик тест бол мөнгө олох арга
Генетик тест бол мөнгө олох арга
2020-01-23 14:19

Хурууны хээгээр хүнийг оношлодог аан ккк. Энэтхэгүүдийн гаргасан хурууны хээ цуглуулах төхөөрөмжөөр олон хүүхдийн ирээдүйг буруу тийш нь з�##�

Зочин
Зочин
2020-01-23 14:33

kkk хурууны хээгээр цыганьчууд шиг мэргэлэхээ генетик тест гэчихжээ. энэнд нь үхэр монголчууд итгээд, хамаг хурууны хээгээ гадны байгууллага

Энэтхэгчүүд өөрсдөө анхааруулж байна
Энэтхэгчүүд өөрсдөө анхааруулж байна
2020-01-23 14:42
Зочин
Зочин
2020-01-23 22:58

Хурууны хээ гэдэг тоглоом биш шүү манайхаан. Цаашид юунд ч ашиглаж болно

Холбоотой мэдээ

Back to top button