Кремль: Европ, Украин хоёр АНУ-ын санал болгосон төлөвлөгөөг өөрчилсөн нь хэлэлцээг сайжруулаагүй
Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков ням гарагт /2025.12.21/ мэдэгдэл хийхдээ АНУ-ын санал болгосон төлөвлөгөөг Европ, Украин өөрчилсөн нь энхийн хэлэлцээг сайжруулаагүй гэжээ. Өнгөрсөн сард АНУ болон ОХУ-ын хэлэлцэж үүсгэсэн 28 зүйл бүхий энхийн төлөвлөгөө олон нийтэд ил болсон. Тэрхүү төлөвлөгөө нь ОХУ-ын эрх ашгийн талд хэт хазайсан байна хэмээн Украин, Европ хоёр санаа зовсон тул Вашингтонтой хэлэлцэж өөрчлөлт оруулсан юм.
Ушаков Европ, Украины оруулсан өөрчлөлт нь энх тайван тогтоох боломжийг сайжруулаагүй гэжээ. Тэр ингэж хэлэхээс өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тусгай элч Кирилл Дмитриев АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын элч Стив Виткофф, Трампын хүргэн Жаред Кушнер нартай уулзсан байна. Ушаков тэдний уулзалтын талаар мэдэгдэл хийхдээ “Америкчууд европчууд болон украинчуудаас хүлээн авсан зарим дохиог Дмитриев бидэнд мэдээлнэ. Үүний дараа бид цаашид ямар байр суурь баримтлахаа, америкчуудтай харилцах харилцаагаа тодорхойлно” гэжээ.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОРОСУУД БАЙР СУУРИН ДЭЭРЭЭ ХАТУУ ЗОГСОЖ БАЙНА ЭНЭ НЬ Ч ЗӨВ ҮХЭЖ БАЙСАН ЕВРОПЧУУД ТА НАР ХҮҮРЭЭ ТАРААЛГАХ ГЭЭД БАЙВАЛ ТАРААЛГА ЗА ЮУ? ЮУНД Ч БИТГИЙ ОРОЛЦ ТА НАРЫГ ГИТЛЕРТ ЭЗЛЭГДЭЭД АЛИНГАА АЛДАЖ ЭРЧҮҮДЭЭ БООЛЧЛУУЛЖ ЭМС ХҮҮХНҮҮДИЙГ ЧИНЬ АЛЫГ НЬ ЭРГЭТЭЛ БАВЖ БАЙСАН ФАШИЗМААС ХЭН АВАРСАН ЮМ.
FASHIST OROS HULMASUUD UKRAINAAS GARVAL DAIN DUUSNA , GEHDEE TED GARAHGUI TIIMEES OROS HULMASUUDIIG BUGDIIG N ALAHAAS UUR ARGA ALGA
Согтуу Оросуудад эзлэгдэж болохгүй!
ОРОСЫН Түрэмгийлэл.осолтой.