УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Ганбат, Ж.Баярмаа нарт Харбины гэрээг шалгах түр хороо байгуулж өгөх үү

Энэ долоо хоногийн баасан гарагт /2025.12.22/ Д.Ганбат, Ж.Баярмаа нарын Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед хийгдсэн Харбины гэрээг шалгах түр хороо байгуулж өгөх эсэхийг шийднэ.

Тодруулбал, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүн 2025.10.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, үргэлжилнэ/

Тус тогтоолын төсөлд, 1. Монгол Улсын Их Хурлын 2024 оны 12 сарын 27-ны өдрийн "Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай" 58 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд байгуулсан гэрээ хэлэлцээр, түүний бэлтгэл ажил, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны гэрээ, баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах, нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороог байгуулсугай" хэмээн тусгажээ.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар "Монгол, Хятадын Засгийн газар хооронд Гашуун-сухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээр"-ийг байгуулж, УИХ түүнийг нь 2024.12.27-ны өдөр хэлэлцэн соёрхон баталж, 58 дугаар тогтоолыг батлан нууцад авсан байдаг. Санал хураалтад 104  гишүүн оролцсоноос 68 нь буюу 65.4 хувь нь дэмжиж, 36 буюу 34.6 хувь дэмжээгүй билээ.


Энэ талаар хөндөж байсан өмнөх агуулгыг доорх линкээр уншина уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бeнзиний хомсдол ,ОТ н сонсголын араар Монголчуудыг басамжлан доромжилдог ах дүү далан худалч Данх, нянбактэр нарын 20 сая доллар, Харбиний гэрээ чив чимээгүй дарагдах гэж байсныг Баярмаа ,Ганбат хоёр сэрээн сануулж байгаа нь сайшаалтай. Цаашд сөрөг хүчин гэдгээ хэзээ ч бүү март.

Зочин
Зочин

Оджаргалын 2 боол

Зочин
Зочин

Энэ хоёр элбэгдоржын тэжээвэрүүдийн үгээр ямарч мал үг хийхгүй шүү

Зочин
Зочин

Оюутолгойн луйварыг сарниулах гэсэн элбэг дохжын аргө саам

Irgen
Irgen

Болохгүй шүү.Олон хүн хохироосон мэндбаяр луйварчингийн дүү баярмаад ийм эрх олгож болохгүй.Энэ авгайн ахад нь луйвардуулсан мөнгөө олж авч чадахгүй, одоо хүртэл 20 гаруй жил хүмүүс хохиролоо барагдуулж чадахгүй явсаар байгаа.

Холбоотой мэдээ

Back to top button