УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын гишүүд: 4-5 км үргэлжлэх шатахууны дараалалд 2-3 цаг зогсож байж авсан

Шатахуун хэвийн олгогдохоо болиод хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Үүнд АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Зохиомол хомсдолыг иргэд үүсгээд байна. Тасалдсан зүйл байхгүй, удахгүй хэвийн болно" гэх тайлбарыг хэлсээр ирэв. Гэтэл өчигдөрхөн бодит байдалтайгаа эвлэрч, уучлалт хүслээ.

Иргэдийн хувьд олон цаг дараалалд зогсож байж шатахуунтай золгох эсхүл шагийн шатахуун дуудлагаар авах гэсэн хоёр сонголттой нүүр тулсаар ирэв. Тэгвэл УИХ-ын гишүүд иргэдтэй адил шатахууны дараалалд зогсож байгаа эсэхийг тодрууллаа.

Уржигдар шөнийн 12.00-03.00 цаг хүртэл оочерлож бензин авсан

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Уржигдар бензиний дараалалд зогссон. Өдөр нь ажил ихтэй байсан тул шөнийн 12.00 цагт гараад 03.00 цаг хүртэл Мишээл экспогийн Петровис ШТС-ийн дараалалд зогсож байж авсан. АҮЭБ-ийн сайдын өгч байгаа мэдээллээр ОХУ болон БНХАУ-аас тодорхой хэмжээний шатахуун нийлүүлэгдэж байгаа, удахгүй хэвийн болно гэх мэдээллийг өгч байна.

Хомсдолтой холбоотойгоор иргэд шаглаж зарах асуудал хөндөгдлөө. Энэ нь аюулгүй байдал, эрсдэлийг дагуулж буй. Үүнд иргэд бухимдалтай байна. Өвлийн цагт, зуд зурхантай хөдөө орон нутагт шатахууны хомсдол хүнд тусах нь мэдээж шүү дээ. Иймээс яаралтай арга хэмжээг Засгийн газраас авах шаардлагатай.

Салбарын сайд нь зохиомол хомсдол гэх тайлбарыг олон удаа өгөөд байгаа. Би хувьдаа зохиомол гэж бодохгүй байна

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Бямба гарагийн орой манай нөхөр ШТС-д гурван цаг оочерлож байж бензинээ авсан. Шатахуун хомсдож буй нөхцөл байдал өдгөө хоёр сар гаруй үргэлжиллээ. Салбарын сайд нь зохиомол хомсдол гэх тайлбарыг олон удаа өгөөд байгаа. Би хувьдаа зохиомол гэж бодохгүй байна. Манай Улс шатахуун нийлүүлэлтээрээ ганцхан улстай хараат, хоорондын асуудал их. Энэ асуудлыг шийднэ гэж бензин нөөцлөх сав худалдаж авах зээлийг бензин импортлогч компаниудад олгохоор УИХ-аар хуулиа батлуулсан. Хувь гишүүний зүгээс үүн дээр шүүмжлэлтэй хандсаар ирэн. Яагаад өдийг хүртэл тэр компаниуд нөөцийн савгүй байсан юм. Яагаад тэдэнд төрөөс санхүүгийн эх үүсвэр гарган зээл олгох ёстой болов гэдэг сонин.

Сайд нь сайжирч байгаа гэж тайлбарладаг ч цагаа тулахаар иргэд 4-5 км үргэлжлэх 2-3 цагийн дараалалд зогсож шатахуунаа авсаар байна

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Манай жолооч шатахуунд дандаа оочерлож авч буй. Бид иргэдтэйгээ л адил оочерлож байгаа. Тусдаа ШТС байхгүй шүү дээ.

Өмнө нь хэвийн байсан шатахууны хангамж одоо яагаад тасалдах болсон шалтгааныг дүгнэх ёстой. Салбарын сайдын зүгээс "Өмнө нь 20-30 литрийг өгдөг байсан бол одоо хэвийн олгож байгаа. Удахгүй хэвийн болно" гэх тайлбар хийж байна билээ. Гэтэл бодит байдал дээр иргэд 4-5 км үргэлжлэх урт дараалалд зогсож шатахуунаа авсаар байна.

Бид эрчим хүч болон нефтийн хараат байдлаасаа гарах ёстой. Энэ зорилгоо биелүүлэх ёстой. Нефтийн үйлдвэрийн үйл явц хэрхэн үргэлжилж байгаа нь сонин. Нийт зээлийнхээ гуравны нэгийг авчихсан хэр нь үндсэн үйлдвэрээ барьж эхлээгүй байгаа. Зөвхөн оффисоо л барьчихсан байгаа шүү дээ. Тэр ажлаа эрчимжүүлэх ёстой.

Г.Дамдинням сайд энэ асуудлыг цэгцлэх хүн шүү дээ. Нийгэмд цочроо өгөхгүйгээр бидэнд өгч байгаа мэдээллээ хэлчих хэрэгтэй

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Манай гэр бүл ч мөн адил 2-3 цаг очерлож байж бензин авч байгаа. Ер суурь хэрэгцээний асуудал дээр гажуудал гарч байгаа үзэгдэл шүү дээ. УИХ-ын гишүүд "Энэ асуудал хэзээ цэгцрэх вэ" хэмээн Засгийн газрын гишүүдээс байнга асууж байгаа. Тэдний зүгээс "Хойд хөршид үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор шатахууны татан авалт хангалтгүй байгаа" гэх тайлбарыг өгч байна. Г.Дамдинням сайд энэ асуудлыг цэгцлэх хүн шүү дээ. Нийгэмд цочроо өгөхгүйгээр бидэнд өгч байгаа мэдээллээ хэлчих хэрэгтэй.

Үнэнийг хэлэхэд ойрдоо бензинд оочерлоогүй

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар: Би ойрдоо бензинд оочерлоогүй. Үнэнээ л хэлье. Монгол улс даяар бензиний оочер дараалал үүсчихсэн байгаа. АҮЭБ-ийн яамнаас мэдэгдэл хийсэн. Ингэхдээ "Монгол улсад нийлүүлэгдэх ёстой шатахууны 50 хувь нь л орж ирсэн байна" хэмээсэн. Энэ нь маш том асуудал үүссэн гэсэн үг.

ШТС-ийн дараалал, олголтын талаарх бидний бэлтгэсэн сурвалжилгыг ЭНД дарж унших боломжтой.

Видео:

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өглөө ажилдаа явах гэж шатахуун хайгаад хотоор нэг эргэлээ шөнө дөлөөр л арай гэж олж авлаа иргэдийг зохиомол хомсдол үүсгээд байна гэхээр бүр доромжилж байгаа юм шиг санагдаад уур хүрч байна хоёр сар ингэж зовлоо шүү дээ

Зочин
Зочин

Ene asuudal bol jiriin neg medee bish shuu ard irgediin amidrald shuud nuluulj baina shatahuun baihgui bolohoor ajil orlogo buh yum zogsoj baina said nar boditoi medeelel uguhgui baahan hudlaa amarhan bolno geed l

Зочин
Зочин

Сайд нар өөрсдөө оочерлоод үзээсэй гурван цаг зогсоод хүйтэнд даарч байж 20 литр авах ямар байдгийг мэдрэх хэрэгтэй иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрсэн байхад уучлалт гуйгаад өнгөрөх хангалтгүй

Зочин
Зочин

Bi neg yum oilgohgui baina urd ni asuudalgui baisan shatahuun odoo yaj ingej tasaldag baina ene chin zohiomol bish harin bodit asuudal shuu neg ulsaas hamaarch bgaagiin gai

Зочин
Зочин

Хөдөө явах машиндаа бензин олдохгүй буцаад сууж байна зудтай өвөл хөдөө байгаа ах дүүстээ туслах ч боломжгүй боллоо ийм чухал зүйл дээр төр ийм сул ажиллаж байгаад үнэхээр гутарч байна

Зочин
Зочин

Zasgiin gazar ene asuudliig hurdan shiidehgui bol ard tumnii itgel buren aldagdana shatahuun bol neg hunii asuudal bish buh ulsiin amidraliin suuri yum shuu

Зочин
Зочин

УИХ-ын гишүүд хүртэл оочерлож байна гэдэг бол байдал ямар хүнд болсны нотолгоо шүү дээ жирийн иргэдийн хувьд бол бүр дор нөхцөлтэй байгааг ойлгох хэрэгтэй

Зочин
Зочин

Bi shuud helmeer baina said nar medeelel uguhdee neg heldeg bodit baidal deer uur bna ene zoruug ard tumen mash sain harj baina hudlaa yarij tsag hojij baina

Зочин
Зочин

Шатахуун шаглаж зараад эхэлсэн нь хамгийн аюултай дүр зураг энэ бол төрийн хяналт алдагдсаны илрэл ийм байдал удаан үргэлжилбэл илүү том эрсдэл дагуулна

Зочин
Зочин

Minii bodloor neftiin uildver barina geed heden jil yariad yu ch hiisen yum alga zuvhun tsagaan tsas shig ofis barisan geed suuj bna ene bol unen haramsaltai

Зочин
Зочин

Энгийн жолооч бид нарын хувьд өдөр бүр л стресс өглөө бүр очер хэдэн цаг зогсохоо мэдэхгүй амьдрал ингэж хүндрэх гэж дээ

Зочин
Зочин

Uls oron neg l ulsaas shatahuun avdag baih ni uuruu asuudal ene bodlogiin aldaag heden jil yariad ch shiidej chadahgui bna

Зочин
Зочин

Сайд уучлалт гуйсан нь ядаж нэг алхам гэхдээ дараагийнх нь бодит шийдэл байх ёстой дахиж удахгүй хэвийн болно гэдэг үгийг сонсмооргүй байна

Зочин
Зочин

Bi ard irgediin tald baina odoo hudlaa tailbar sonsoh tsag ungursun bodit too barimtai medeelel huleej baina

Зочин
Зочин

Өвлийн хүйтэнд хүүхэдтэйгээ машиндаа сууж очерлож байгаа ээж аавуудыг харахаар үнэхээр өрөвдмөөр төр нь ийм үед иргэдээ хамгаалж чадахгүй байгаад гомдолтой байна

Зочин
Зочин

Zohiomol hunsdul gej heleh ni ard irgedee buruutgaj bgaa helber shuu hunsdul bol boditoor baihgui bolson l gesen ug

Зочин
Зочин

Шатахуун бол тансаг хэрэглээ биш суурь хэрэгцээ үүнийг шийдэж чадахгүй бол бусад бодлого яриад ч нэмэргүй

Юююююююю
Юююююююю

Нефтийн хараат бус байдал 22, 23 оны үед байхгүй болчих байсаныг Хүрэлсүх хулгайч мөнгө идэхийн тулд хийгээгүй. Хятадын том компани түлхүүр гардуулах нөхцлөөр гүйцэтгээд өгье гэхэд Энэтхэгүүдэд өгсөн. Энэ улс орны хөгжлийг байнга хойш нь татах хүн юм даа. Зайлуулах юмсан

Зочин
Зочин

эд нар очерлож авдаг гэдэг нь үнэн үү

Зочин
Зочин

Та нарын байж байгаа царай л энэ. Увайгүй улс төрчид, урагшгүй сайдын ажлын үр дүн гэмээр ч юмуу

Холбоотой мэдээ

Back to top button