Трамп: Мадуро эрх мэдлээсээ буусан нь ухаалаг үйлдэл болно
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2025.12.22/ хэлэхдээ Венесуэлийн удирдагч Николас Мадуро эрх мэдлээсээ буух нь ухаалаг үйлдэл болно гэжээ. Трамп Венесуэльд дарамт шахалт үзүүлж, сүүлийн хоёр долоо хоногт тус улсын газрын тос тээвэрлэдэг гурван танкер онгоцыг саатуулсан. Тэдгээр онгоцнуудаас хураасан газрын тосыг АНУ хадгалах эсвэл зарж болно гэж Трамп хэлжээ.
Венесуэльд дарамт шахалт үзүүлж буй нь Мадурог төрийн эрхээс түлхэн буулгах зорилготой эсэхийг Трампаас сэтгүүлч асуухад “Түлхэн буулгаж магадгүй гэж би бодож байна. Гэхдээ тэр юу хийхийг хүсэж буйгаас л шалтгаална. Эрх мэдлээсээ буусан нь ухаалаг үйлдэл болно. Гэхдээ юу болохыг харна” гэж хариулсан аж. Тэр Мадурод анхааруулга өгөхдөө “Хэрвээ тэр ямар нэгэн үйлдэл хийж, хатуу тоглохыг хүсвэл хамгийн сүүлийн удаа л хатуу тоглох болно гэж хэлье” гэжээ.
Трамп мөн Колумбын Ерөнхийлөгч Густаво Петрог онилсон зүйл хэлсэн байна. Тэр “Петро АНУ-ын найз нөхөр биш. Муу, маш муу хүн. Тэр кокэйн үйлдвэрлээд АНУ руу илгээдэг учир араа харж явах хэрэгтэй” гэж анхааруулга өгсөн аж.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Трамп АНУын ерөнхийлөгч гэсэн боловч өөрт нь таалагддагүй улсыг нухчин дардаг, айлган сүрдүүлдэг, өмч хөрөнгийг нь булаадаг, эцэстээ бүхэл бүтэн арлыг булаан эзэлдэг дарангуйлагч болох гээд байна уу. . Ардчилсан гэдэг үлгэр жишээ хаачиваа.