Нийгмийн
Он гарснаас хойш 0-4 насны 2208 хүүхэд түлэгджээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2025 оны эхний 11 сарын хугацаанд нийт 5457 хүн зөвхөн түлэгдэлтийн улмаас тусламж үйлчилгээ авчээ.
Насны бүлгээр нь авч үзвэл:
- 0-4 нас -2208
- 5-9 нас -502
- 10-14 нас -279
- 15-19 нас -207
Түлэгдэлтийн шалтгаан:
- Халуун хоол, цай, өөх тосонд түлэгдэх –1704
- Хэрэглээний халуун усанд түлэгдэх -1262
- Гэр ахуйн зориулалттай халуун хэрэгсэлд түлэгдэх -989
- Халаах хэрэгсэл, дулааны халаагуур, дамжуулах хоолойд түлэгдэх -231
- Халуун ууранд түлэгдэх -269
- Бусад тодорхой утаа, гал дөлд өртөх -245
- Цахилгаан гүйдэл дамжуулах шугамд өртөх -123
- Бусад халуун шингэнд түлэгдэх -91
- Шатамхай биет шатахад өртөж гэмтэх -95
- Бусад тодорхойгүй халуун зүйлд түлэгдэх -65
- Халуун хөдөлгүүр, машин, техник багажинд түлэгдэх -48
- Бусад халуун металлд түлэгдэх -32
- Тодорхойгүй утаа, гал дөлд өртөх -27
- Бусад хувцас гал авалцаж шатах, хайлах, гэмтэх -5
- Халуун агаар, хийнд түлэгдэх -6
- Барилга байгууламжинд гарсан гал дөлд өртөх -1
Түлэгдэлтийн улмаас тусламж үйлчилгээ авсан үйлчлүүлэгчдийн 50 орчим хувь нь эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлж, мэс засал эмчилгээ болон нөхөн сэргээх эмчилгээ хийлгэдэг байна.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.