СПОРТ

Олимп, паралимп, ДАШТ-ээс медаль хүртсэн 78 тамирчинд сард ₮500,000-₮14 саяын урамшуулал олгож байна

Биеийн тамир, спортын улсын хорооноос олимп, паралимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал олгож байна. 2025 онд олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /олимп, паралимпын зай, жин, төрөл/-ээс медаль хүртсэн 11 спортын нийт 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгож байгаа.

Үүнээс хамгийн өндөр буюу 14 сая төгрөгийг нэг тамирчин, хамгийн бага нь буюу 500 мянган төгрөгийг 22 тамирчин сар бүр авч байна.

Монгол Улсын шигшээ багийн тамирчид 2025 онд долоон спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (олимп, паралимпын наадмын хөтөлбөрт багтсан спортын төрөл, жин, зай)-ээс нийт 11 медаль хүртжээ.

Тухайлбал, чөлөөт бөхийн төрөлд П.Орхон, жүдо бөхийн төрөлд К.Ёолк, Б.Ганхайч нар хүрэл, боксын төрөлд А.Баттулга мөнгө, Л.Алтанцэцэг хүрэл, 3х3 сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг мөнгө, пара жүдо бөхийн төрөлд Л.Туруунаа, эрэгтэй баг хүрэл медаль, пара пауэрлифтингийн төрөлд Э.Содномпилжээ мөнгө, пара байт харвааны төрөлд холимог баг алт, эмэгтэй баг алтан медаль хүртсэн байна.

Эдгээр тамирчид дунд анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн цөөнгүй байна. Мөн хоёр болон түүнээс дээш дэлхийн медаль хүртсэн тамирчин ч бий. Эдгээр тамирчдад ирэх 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс сар бүрийн мөнгөн урамшууллыг шинээр болон нэмж олгох юм.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нэг удаагын урамшуулал байвал болмоор юм

Зочин
Зочин

Ямар ч хэрэггүй хоолны савнуудыг ингэж тэжээх гэж энэний оронд багш , эмч нар эхчүүдэд өгөх ёстой.

Амарсанаа
Амарсанаа

Асар их хөдөлмөр хичээл зүтгэл цаг зав мөнгөө зарсан байдаг шүү дээ
Зүгээр л гэртээ суугаагүй Монгол гэдэг нэрээ дэлхийд гаргаж бгаа хүндлэх ёстой тамирчид
Харин ч шагнах ёстой .

Иргэн
Иргэн

Хулих Хурандаа Хүрэлсүхийн улангасан улс төрийн шоу утгаа алдлаа!!! Хэн дуртайд нь төмөр зүүж буяантан болж байгаад өөрийн суганы үсээ 27- оны ерөнхийлөгчийн сонгуульд гаргах далд хорон төлөвлөгөөтэй байгаа шүү!!!

Зочин
Зочин

Нэг удаадаа өгвөл болно.

Зочин
Зочин

???????????????????? зайлаа новшнууд хнд ч хрггүй хогнууд

Оролцогч
Оролцогч

Маш зөв тамирчид урлагынхан эх орныхоо нэрийг тив дэлхийд гаргаж олон улсад монгооын нэр хүнд өсөж бна энэ чинь бас л улс үндэстний нэгэн шалгууршүү

Иргэн
Иргэн

1л удаа өгнө ахиухан шагнахад болно биздээ ядуу орон байж балайрчих юм

хүннү
хүннү

Хүрэлсүх ерөнхийлөгч өө! Аав хүүхдүүдийг ялгахгүй шүү. Бүжгийн спортоор монгол улсаа дэлхийд таниулсан, дэлхийн аваргын тэмцээнүүдээс цом, мөнгө, хүрэл медальтай ирдэг тамирчидаа шагнаарай.

Уншигч
Уншигч

Монгол гэдэг
нэрийг Олимпи Дэлхийд цуурайтуулж буй тамирчидад урамшуулал олгох зөв эдгээр тамирчидын бэлтгэл жин хасалт хөлс хүчээр авчирч буй ялалт ялагдлын агшин харж баясаж байна өөр биднийг баярлуулах зүйл алга даа

Холбоотой мэдээ

Back to top button