Хойд Македон эрчим хүчний шатахуун хомсдож онц байдал зарлалаа
Хойд Македонд эрчим хүчний шатахууны хомсдол үүсэж, цахилгаан эрчим хүчний хямрал үүссэн тул долоо хоногийн хугацаатай онц байдал зарлажээ. Тус улс руу Грекээс орж ирдэг эрчим хүчний шатахууны урсгал тасалдсан байгаа юм. Грекийн фермерүүд Хойд Македонтой хиллэдэг бүс дэх боомтуудыг хаасан учир экспорт тасалджээ. Фермерүүд төрөөс олгох мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлж, татварын хөнгөлөлт үзүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд арилжааны доод үнэ тогтоож өгөх зэрэг арга хэмжээг шаардаж буй.
Хойд Македон нь хэрэглээний цахилгаан эрчим хүчнийхээ ихэнх хувийг эрчим хүчний шатахуун ашиглаж үйлдвэрлэдэг юм. Болгарын засгийн газар хямралын үед Хой Македонд түлшний шатахуун яаралтай хангамж олгохоор болжээ. Онц байдал зарласан хугацаанд төрийн өмчит эрчим хүчний компани болох “ESM” улсын нөөц дэх эрчим хүчний шатахуун ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх юм. “ESM” мэдэгдэл хийхдээ улсын боомтууд хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүртэл улсын нөөцөөс шатахуун ашиглана гэжээ.
Эх сурвалж: Euro News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.