УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ц.Даваасүрэн: Тэтгэврийг ₮80 мянгаар нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээ ₮769 мянга боллоо

Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх 300 хоногийн төлөвлөгөөг Засгийн газар баталсантай холбогдуулж, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Ц.Даваасүрэн танилцууллаа.

Тэрбээр, " ... Засгийн газрын хуралдаанаар тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Бүх төрлийн тэтгэврийн хэмжээг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байна. Ингээд бүрэн тэтгэврийн доод хэмжээ 769 мянган төгрөг болж байна.

Нийгмийн халдамжийн сангаас олгож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж 478 мянган төгрөг болгож байгаа. Бусад тэтгэмжийн хэмжээг 8,6 хувиар нэмэгдүүллээ. Тэтгэврийн нэмэгдэл нэгдүгээр сарын 01-нээс үйлчилнэ.

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар инфляцын түвшин 8.2 хувьтай байна. Иймд, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх 300 хоногт гурван чиглэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

  • Дотоодын хүнсний хангамжийг сайжруулах, Хүнсний хувьсгал, Атрын аяны хүрээнд тариалалтыг нэмэгдүүлэх
  • Бизнесийн эрх чөлөө. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөх, аль нэг компанид давуу эрх олгодог байдлыг хориглох. Цахимаар төрийн бодлого хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрлийг цахимаар авах боломжтой болгох. Гадны банк санхүүгийн байгууллагыг оруулж ирэхийг судлах.
  • Баялгийн санд орлого төвлөрүүлэх чиглэлээр Төгрөг нуурын орд, Төмөртэйн овоо, Бортээг, Олон Овоот, Оюутолгой, Эрдэнэтийн үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох чиглэлд анхаарахаар төлөвлөсөн.
  • Монголын хөрөнгийн бирж, Төрийн банк, Үндэсний давхар даатгалын корпорац гэхчлэн олон компаниудыг хувьчилж, өөрчлөн байгуулна.
  • Төсвийн зардлыг бууруулна. Урсгал зардлыг ДНБ-ний 24 хувиас хэтрүүлэхгүй байх
  • Гадаад томилолт, тавилга худалдан авах зэрэг урсгал зардлыг хориглоно" хэмээлээ.
Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Төр_МАН ,,,,,Ахмадуудаа ёстой Доромжилж байна дөө____

Зочин
Зочин

Хулгайч авлигчин, нүүрсчин ардын намынхан 27 оны ерөнхийлөгчийн сонгуульдаа оноо авах ажлаа хийгээд эхэлчихлээ дээ! Псдакууд есөн жорын мөнгө амлаад байх шив дээ!

Зочин
Зочин

Сэтгэлгүй төр огцорвол ясан юм

Зочин
Зочин

Нийгмийн даатгал их төлөх шаардлага байхгүй юм байна зүгээр л нэг төвшинд нэмэх юм чинь хамгийн бага л төлөх юм байна

Зочин
Зочин

Үхсэн 30 аас 40 мян төгрөг л нэмэх юмуу солиотой

Зочин
Зочин

Залуу байхдаа ажил хий ,хөгширсөн хойноо ажил хийж даатгал төлсөн хүмүүстэй битгий барьцаад бай.

Звочин .тэтгэвэр авагч.
Звочин .тэтгэвэр авагч.

Хятадтай нүүрсний гэрээ (ХАРБИН)-ы хийхээрээ 50%бууруулчихдаг,тэтгэвэр 1,5сая болго гэхээр бас 50 бууруулаад769,000 болгочих юм.буруу дуулаад бна уу,зөнөж хөгшрөөд бна уу.50%бууруулах дон тусчиж ээ.

Зочин
Зочин

Энэ балай авгайгаас ийм л шийд гарна бүр яг.

чин
чин

Хумхын чинээ юмаар хэдэн хөгшидөө хуурах юмаа хөөрхий хүн л болсон үр хүүхдэдээ тус болохгүй юмаа гэхэд гай болохгүй хэн шиг амьдаръя гэж л бодоцгоодог энэ төрийн түшээд биднийг уландаа гишгэж б на даа бурхан өршөө

нямцэрэн
нямцэрэн

цалингийн доод хэмжээ 792000 болоод удаж байхад бүрэн тэтгэврийн доод хэижээ 769000 боллоо гээд сайххн юм шиг яриад байх юм цалингийн доод хэмжээ хүргэж чадахгүй л байгас биз дэ

Зочин
Зочин

Та нар 700к төгрөгөөр бүтэн сар амьдраад үз дээ

Зочин
Зочин

Хуулиа гууль болговоо хөөрхий. Импляцийн түвшингээр хувиар нэмэх байтал тэнцүү 80,000₮-р нэмээд л. Их шимтгэл төлж өндөр тэтгэвэр авагчид бага тэтгэвэртэйдээ хавдивлаад наасан уу? ЗГ-г захиргааны шүүхэд өгөхөөс дөө.

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

хүннү
хүннү

Ид ажил хийж, баялаг бүтээж байгаа залуусаа яагаад дэмжихгүй байгаа юм? Ахмадуудыг ямар их харж үздэг юм. Тэтгэврийг нь үе шаттай нэмлээ, автобусаар үнэгүй зорчуулж байна. Үүнээс өөр дэм гэж юу байдаг юм. Одоо болсон Залуусаа дэмж. Ашигт малтмалын ордуудаас орж ирэх мөнгийг Баялагийн санд төвлөрүүлж иргэн бүрт тэгш хүртээнэ гээгүй билүү? Оюун-Эрдэнэ нь огцорсон БС-аа больсон уу? МАН, 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд ахмадуудыг зулгуйдаж байгаа юм уу? Үүний оронд “-Ухаа худаг”-аас иргэн бүрт 10 сая төгрөг өгвөл шударга үнэнд нийцнэ.

Зочин
Зочин
Reply to  хүннү

Хуцдаг хулгайч вэ. Чи хэнээс төрсөн гөлөг вэ.

Зочин
Зочин

Нөгөө Mcs ийн УХАА худгаас өгөхгүй юм уу. Шууд л мөнгө орно . Хамгийн өндөр илчлэгтэй нүүрсэнд шүү дээ. Энийг яагаад хамгаалаад хэн ч дуугарахгүй байна

Зочин
Зочин

Хууль маш ноцтой зөрчсөн, мөн ахмадуудыг маш ичгүүргүйгээр доромжилсон Засгийн газар огцор

Gobooзолбоонэргүйнэргүйнэргүы
Gobooзолбоонэргүйнэргүйнэргүы

Хүмүүсээ. Залуучуудаа битгий нийгмийн даатгал төл уриалж бна

Баяраа. А
Баяраа. А

Өндөр настан хөгжилийн бэрэхшээлтэй иргэн болон хүүхэдэд 1саяийг өгөх гэж байгаа бол бөөнд нь өгчихөөрэй

Холбоотой мэдээ

Back to top button