Нийгмийн
Таван ханатай гэр шатсаны улмаас 62 настай иргэн нас баржээ
Налайх дүүргийн 1 дүгээр хороонд "Гэр шатаж байна" гэсэн дуудлага өнгөрсөн шөнө /01.02/ 01:49 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 5 ханатай гэр шатаж байсныг унтраасан байна.
Тухайн гал түймэрт иргэн Б /62 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эвий минь дээ шатаж төгсөх учиртай байжээ умаахум умаахум базаргүрвүү бадма сэдийхан эргэж төрөөрэй