“116-р сургуулийн нягтлан бодогч сурагчдын хоолны мөнгийг танаж, цайны печенийг таллаж өгдөг”

Өнөөдөр /2020.01.23/ харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р тусгай сургуулийн багш ажилчид сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ 2018 оны есдүгээр сард тус сургуульд томилогдон ирсэн нягтлан бодогч н.Сарантуяагийн ажилчдын цалин, сурагчдын үдийн цайны мөнгийг өөрийн дураар танасан гэх хууль бус үйлдлүүдийн талаар ярьсан юм.
116-р сургуулийн бага ангийн багш н.Гэрэлмаа, “Хуучин захирлын үед ажилд орсон энэ нягтлан бодогч мэдлэг, чадварын хувьд дутмаг. 2-3 өдөр болж байж цалин боддог, тэр бүү хэл гаднаас өөр хүн авчирч бодуулдаг. Жилийн эцсийн тайлангаа зэргэлдээ сургуулийн нягтлан бодогчоор гаргуулсан.
Түүнчлэн сурагчдын хоол хүнс болон бичгийн хэрэгслүүдийг тендерээр шалгарсан, гэрээт байгууллагуудаас худалдан авдаггүй. Үргэлж өөрийн танил тал, холбоо хамаарал бүхий газруудаас барааны таталт хийдэг. Оны эцэс болоход “Төсөв хэцүү байна” гэх нэрийдлээр сурагчдын үдийн хоолны мөнгийг танаж, өгдөг печенийг нь таллаж байсан удаатай. Энэ бүхнийг хууль бус, ашиг сонирхолын зөрчилтэй үйлдэл хэмээн үзэж бид хэвлэлийн байгууллагуудад хандаж байна” гэлээ.
АЖИЛЧДЫН НИЙГМИЙН ДААТГАЛЫГ 7-8 САР ТАСАЛСНАА, “МУУСАЙН ЮМНУУДЫГ ЧАДАХ ГЭСЭН ЮМ” ГЭЖ ТАЙЛБАРЛАСАН

Тэдний хэлж буйгаар нягтлан бодогч н.Сарантуяа гэгч нь хуучин захирлын үед цалингийнхаа 20 хувийг гурван сарын турш хасуулах захиргааны арга хэмжээ авсан ч, өөрийнхөө цалинг бүтэн хэмжээгээр бодож байжээ. Түүнчлэн дээр дурьдсанаар “Хоолны мөнгө байхгүй болсон” гэдэг зүйлийг хэлж сурагчдын үдийн цайгаар өгөх ёстой жимсний шүүсийг өгөхгүй, чанарын баталгаагүй бүтээгдэхүүнээр хангаж байсан гэх.
Тус сургуулийн нийт 78 ажилчдаас 56 ажилчин гарын үсгээ цуглуулж, уг асуудлаар Үйлдвэрчний эвлэлийн хороонд хандсан байна. Мөн БСШУСЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээний газарт хандсан боловч холбогдох ямар ч арга хэмжээ авагдаагүй гэдгийг хэлж байлаа. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн мөнгөнөөс ашиг хонжоо хайгч манайд ажиллах ёсгүй” гэсэн санааны үндсэн дээр тэд ийнхүү нэгджээ.

Мөн тэд өмнө нь багш, ажилчдаас асууж, зөвшөөрөл авалгүйгээр цалингаас нь 30-50 мянган төгрөг суутгаж байсан, мөн 7-8 сарын турш нийгмийн даатгалын төлөлтийг тасалж, ингэсэн шалтгаанаа, “Муусайн юмнуудыг чадах гэсэн юм” хэмээн тайлбарласан талаар ярив. Цаашлаад холбогдох шат, шатны удирдлагуудад удаа дараа хүсэлт гаргасан ч тус болоогүй учир ийнхүү хэвлэлд хандлаа гэдгээ ийнхүү илэрхийлж байлаа.
Х.ЭРХЭС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1ym asuuy 1r angiin huuhed aiku ordog odor suguulias ym ogdoggui gesen unen ymuu selenge aimag tov 2r surguuli
aiku гэж юу байдаг юм
Яасан дураараа аашилдаг зан чанаргүй Сарантуяа гэгч хүн бэ хуулийн байгууллага ш�##�гаад хурдан хариуцлагад тооцох хэрэгтэй!
Авилгатай тэмцэх газар ьн ш�##�гадагснуу БШУЯ-сайдад ьн хэлээд ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй
Сургуулийн захир�##�ын болдоггуй борыг лавхан атгасан авгай