Гадаад мэдээДЭЛХИЙ

Мьянмарын сонгуулийн эхний шатанд зэвсэгт хүчний талын нам ялалт байгуулжээ

2021 онд Мьянмарын зэвсэгт хүчин төрийн эргэлт хийж, өмнө жил нь сонгуульд ялалт байгуулсан Аун Сан Су Чигийн намыг засгийн эрхээс түлхэн буулгасан. Одоо Мьянмар улс төрийн эргэлтээс хойших анхны сонгуулиа явуулж байгаа юм. Тэгвэл сонгуулийн эхний шатанд зэвсэгт хүчний дэмжлэгтэй Холбооны эв нэгдэл ба хөгжлийн нам ялалт байгуулсан гэх урьдчилсан мэдээ гарчээ.

Эхний ээлжид санал өгсөн 56 тойргийн парламентын доод танхимын 40 суудлын 38-ийг нь тус нам авсан байна. Шань үндэстнүүдийн нам болон Мон нэгдлийн нам тус тус нэг суудал авчээ. Тус сонгууль зэвсэгт хүчнийг эсэргүүцдэг нам огт өрсөлдөхгүй байгаа юм. Одоогийн байдлаар санал хураалтын эцсийн хариу хэзээ гарах нь тодорхойгүй байна. Иргэний дайнд нэрвэгдээд буй Мьянмарт энэхүү сонгууль улс төрийн тогтвортой байдал авчирна гэж зэвсэгт хүчин мэдэгдсэн. Харин НҮБ, барууны орнууд болон зарим хүний эрхийн байгууллагууд тэрхүү сонгуулийг зэвсэгт хүчний ноёрхлыг хадгалах зорилготой гэж шүүмжилсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button