Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад томоохон эдийн засагтай орнуудын сангийн сайд нар даваа гарагт /2026.01.13/ Вашингтон хотноо уулзжээ. Уулзалтад Их долоогоос гадна Австрали, Мексик, Энэтхэг БНСУ оролцсон аж. Тэд БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцсэн байна. Үүний тулд үнийн доод хэмжээ тогтоох, өөр улсуудаас худалдан авч нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэх зэрэг арга хэмжээг авч үзжээ.
Уулзалтад оролцсон Японы Сангийн сайд Катаяама Сацүки хэлэхдээ “Газрын ховор металлын хувьд БНХАУ-аас хамааралтай байдлаа бууруулах хэрэгтэй гэдэг дээр өргөн хүрээнд санал нэгдсэн” гэсэн байна. Тэрхүү хэлэлцээнд оролцсон улсууд болон Европын холбоо хамтдаа дэлхийн газрын ховор металлын эрэлтийн 60 хувийг бүрдүүлдэг. Харин БНХАУ газрын ховор металл болон бусад чухал ашигт малтмалын 47-87 хувийг хийдэг юм. Энэ нь Бээжинд олон улсын тавцан дээр томоохон хөшүүрэгт болж өгдөг.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud