СпортСПОРТ

Олон улсын шүүгч Ц.Сэрээтэр шүүгчийн замналаа өндөрлүүлэв

Олон улсын шүүгч, гавьяат дасгалжуулагч Ц.Сэрээтэр Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнийг сүүлийн удаа шүүлээ. Тодруулбал, тэрбээр шүүгчийн замналаа албан ёсоор өндөрлүүлж, сүүлийн удаа дэвжээн дээр шүгэл үлээв. Түүний сүүлийн шүүлт эрэгтэйчүүдийн 57кг жингийн аваргын төлөөх барилдаан байв.

39 жил шүүгч хийх хугацаандаа УАШТ-ийг тасралтгүй дэнсэлжээ. Их спортын алтан дэвжээндээ хүндэтгэл үзүүлж, олон улсын шүүгч Э.Батнасанд халаагаа өглөө.

Гавьяат дасгалжуулагч Ц.Сэрээтэр 2008 оны Бээжингийн зуны олимпын наадамд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар оролцож байсан юм. 2011 онд олимпын зэрэглэлтэй шүүгч болж, 2012 оны Лондоны зуны олимпын наадмын шүүгчээр ажиллаж байв. Аав О.Цэрэндагва нь мөн гавьяат дасгалжуулагч, олон улсын шүүгч бөгөөд 1964, 1968, 1972, 1976 оны олимпод дасгалжуулагч, шүүгчээр оролцож байжээ.

У.УЯН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button