Нийгэм мэдээ

СОР17-г зохион байгуулах төлөвлөгөө, явцыг ерөнхийлөгчид танилцуулна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны 12 дугаар хуралдаан даваа гарагт Төрийн ордны “Их Засаг” танхимд болсон билээ.

БОУАӨ-ийн сайд, Үндэсний хорооны дарга Б.Батбаатар хуралдааныг нээж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 231 дүгээр тогтоолын хэрэгжилтийн хүрээнд COP17-ын Цэнхэр бүсэд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, түр барилга байгууламжтай холбогдох бараа худалдан авах талаар хэлэлцэв.Олон улсын арга хэмжээ зохион байгуулсан туршлагатай байгууллагатай түрээсийн үйлчилгээний гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв. COP17 Зохион байгуулах Үндэсний хорооны 2026 оны ажлын ерөнхий төлөвлөгөөг батлуулах ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн чиглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид 2026.01.15-нд танилцуулах ажлын явцтай танилцлаа.Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэх саналыг боловсруулах, салбарын дэд сайд нарыг томилон ажиллуулах тухай, үүнтэй уялдуулан Дэд хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зэрэг асуудлаар үүрэг, чиглэл өгсөн байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн.
Иргэн.

Энэ бол ядарсан улс орныг доройтуулах бас нэг хорт ажиллагаа.Юун цөлжилттэй тэмцэх вэ новшнуудаа.НҮБ -ын конвенц гэдэг заавал биелүүлэх хууль юм уу .Сахарын цөл яагаад үүссэн юм бэ,Гренланд яагаад цас мөсний орон болов энэ бүхэн хүн төрөлхтнөөс болсон гэхээсээ илүү од эрхэс,дэлхийн тэнхлэгийн өөрчлөлтөөс болсон гэдгийг судлаачид хэлээд байна.НҮБ,олон улсын хэмжээний луйвар гэдгийг Трамп ч хэлээд байгаа.Тэгээд Батбаатар гэж нэг хөгийн амьтан зохион байгуулах юм гэнэ.Аятайхан балайрвал зүгээр байна.Тэрбум мод гэж бас нэг үлгэр байна.

Зочин
Зочин
Reply to  Иргэн.

Америк Олон улсын 66 байгууллагаас гарахаар наад бүх хурал чинь зогсож таарна. Мөнгөгүй бол бүх хурал нам зогсоож таарна.

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Иргэн
Иргэн

Цөлжилттэй тэмцье гэвэл малаа, үүнээс ямаагаа улам ихээр цөөл. Өөр юу ч хэрэггүй

Back to top button