Нийслэл

Баянгол дүүргийн 16-р хороо, Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулна

Уг тохижилтын ажилтай холбоотойгоор нийт 55 айлын газрыг чөлөөлнө. Газар чөлөөлөлт үргэлжилж байна. Нийт 1.6 га талбайд тохижилт хийх бөгөөд талбайн 30 хувьд ногоон байгууламж, 70 хувьд явган замын талбай байгуулах юм.

Тохижилтын ажлыг Гандантэгчэнлин хийдийн архитектурын ерөнхий шийдлийг алдуулахгүйгээр орчин үеийн хэв загвартай хийхээр төлөвлөжээ.

Мөн түүхэн дурсгалт газар учир түүхэн дурсгалт барилгуудын сүр барааг дарахгүй, хэвээр нь хадгалж авч үлдэх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм.

Энэ гудамж байгуулагдсанаар түүх соёлын өндөр ач холбогдолтой бөгөөд ААН-ийн бизнесийг дэмжиж, гадаад, дотоодын жуулчдыг татах зорилготой аж.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нөхөн төлбөрөө тохиролцоод Гандангийн газрыг нэг мөр чөлөөлж, Гэсэрийн уулзварыг хорооллын дунд замтай газар доогуур холбож доороо их багтаамжийн зогсоол дээрээ цэцэрлэгт хүрээлэнтэй байвал бидний хот дахин нэг талбайтай болох боломж харагдана.

Зочин
Зочин

Тэр чигт нь цэцэрлэгт хүрээлэн болговол сайн бна

Иргэн
Иргэн

Гандангийн өмхий арилхуу??? Үгүй байхаа!!

Монголмаа
Монголмаа

Нэлээн хэдэн жилийн өмнө Гандангийн энэ хэсгийн айлд 800 сая төгрөгөөр газрыг чинь худалдан авмаар ба гэсэн нөгөө айл нь зөвшөөрөөгүй. Хашаа нь олон хүний нэр дээр тэгээд хуваахаар 2 өрөө ч байрны мөнгө хүрэхгүй бсан гэсэн. Одоо ингэж үнэлэх болов уу даа

Холбоотой мэдээ

Back to top button