Нийгмийн
The MongolZ ээлжит тэмцээнийхээ урилгыг авчээ

The MongolZ баг ирэх хоёрдугаар сарын 14-22-ны өдрийн хооронд Румын улсын Клуж-Напока хотноо болох PGL Cluj-Napoca 2026 тэмцээний урилгыг хүлээн авсан байна.
Энэхүү тэмцээнд нэгдүгээр сарын VRS Global жагсаалтаар топ 16 баг оролцох бөгөөд нийт шагналын сан нь 1 250 000 ам.доллар юм. Хэсгийн шатанд багууд "Swiss bracket" форматаар тоглож гурав хожил авсан багууд нь шигшээ шатанд шалгарах бол гурав хожигдсон багууд тэмцээнийг орхино.
The MongolZ багийн хувьд энэхүү тэмцээний өмнө Польш улсын Краков хотноо болох IEM Krakow 2026 тэмцээнд оролцох бөгөөд тэд эхний тоглолтоо энэ сарын 31-нд хийхээр болжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.