Ираны жагсаалын үеэр 3,428 хүн амь үрэгдсэн гэж хүний эрхийн байгууллага мэдэгдлээ
Норвегид төвтэй Ираны хүний эрхийн байгууллага (IHR) лхагва гарагт /2026.01.14/ мэдэгдэл хийхдээ Ираны цагдаа нар 3,428 жагсагчийг хөнөөж, 10 мянга гаруй хүнийг баривчилсан гэсэн байна. Иранд Исламын дэглэм 1979 онд тогтсоноос хойш үзэгдээгүй өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн жагсаал, үймээн самуун дэгдээд байгаа.
“IHR” мэдэгдэл хийхдээ Ираны эрүүл мэнд болон боловсролын яамнаас авсан шинэ мэдээллээр бол нэгдүгээр сарын 8-12-ны хооронд болсон эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр 3,379 хүн амь үрэгдсэн гэжээ. Тус байгууллагын захирал Махмуд Амири-Могаддам “Сүүлийн өдрүүдэд гудамжинд жагсагчдыг олноор хөнөөснийхөө дараа Исламын Бүгд найрамдах улсын шүүх засаглал жагсагчдыг цаазаар авахаар заналхийлж байна. Олон улсын нийгэмлэг энэ заналхийллийг нь маш нухацтай авч үзэх ёстой. Учир нь Исламын Бүгд найрамдах улсын эрх баригчид албан тушаалаа хадгалж үлдэхийн тулд 1980-аад онд үүнтэй ижил зүйл хийж байсан” хэмээсэн юм.
Эх сурвалж: Euro News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
иргэний дайн болж байгаа юм шиг. Хоногт мянгаар нэмэгдэнэ гэдэг ёстой жинхэнэ алалцаан болж байгаа юм байна. Хамаг хил гаалиа мэдээллээ хааж байгаад хядъя гэсэн зорилгоор ажиллаж байхшивээ...