Нийгэм мэдээ

“Виз мэдүүлэгчид визийн мэдүүлгээ бөглөн, товлосон цагтаа ярилцлагадаа орно”

Монгол Улс дахь АНУ-ын элчин сайдын яам хариулт өглөө.

АНУ-ын татвар төлөгчдөд цагаачид санхүүгийн дарамт учруулахгүй, өөрсдөө санхүүгийн чадавхтай, бие даасан байх шаардлагатай гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп онцолсон. Төрийн департамент нь өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн улс орнуудаас шинээр ирэх цагаачдыг улсын халамжид хамрагдахаас сэргийлэх үүднээс холбогдох дүрэм, журмыг хянан шинэчилж байна.

2026 оны 1-р сарын 21-ний өдрөөс эхлэн Төрийн департамент дараах улс орны иргэдийн  цагаачлалын виз олголтыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо.

Үүнд:

Афганистан, Албани, Алжир, Антигуа ба Барбуда, Армени, Азербайжан, Бахамын Арлуудын Хамтын Нөхөрлөл, Бангладеш, Барбадос, Беларусь, Белиз, Бутан, Босни ба Херцеговина, Бразил, Бирм (Мьянмар), Камбож, Камерун, Кабо-Верде, Колумб, Кот-д’Ивуар, Куба, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Доминика, Египет, Эритрей, Этиоп, Фижи, Гамби, Гүрж, Гана, Гренада, Гватемал, Гвиней, Гаити, Иран, Ирак, Ямайка, Йордан, Казахстан, Косово, Кувейт, Киргизстан, Лаос, Ливан, Либери, Ливи, Молдов, Монгол, Монтенегро, Марокко, Непал, Никарагуа, Нигери, Хойд Македон, Пакистан, Бүгд Найрамдах Конго Улс, ОХУ, Руанда, Сент-Китс ба Невис, Сент-Люсиа, Сент-Винсент ба Гренадин, Сенегал, Сьерра-Леоне, Сомали, Өмнөд Судан, Судан, Сири, Танзани, Тайланд, Того, Тунис, Уганда, Уругвай, Узбекистан, Йемен улсууд багтсан.

Түгээмэл асуултууд

-Миний цагаачлалын визийн ярилцлага яах вэ?

-Төрийн департамент нь дээр дурдсан улсын иргэдийн цагаачлалын визийн ярилцлагыг үргэлжлүүлэн товлох бөгөөд виз мэдүүлэгчид визийн мэдүүлгээ бөглөн, товлосон цагтаа ярилцлагадаа орно. Харин виз олголтыг сэргээх шийдвэр гарах хүртэл цагаачлалын виз олгохгүй.

-Үүнээс чөлөөлөгдөх боломжтой юу? / Ямар нэгэн онцгой тохиолдол бий юу?

-Дээрх жагсаалтад багтаагүй улсын давхар иргэншилтэй хүмүүс хүчинтэй паспортаа ашиглан цагаачлалын виз авах боломжтой.

-Миний хүчинтэй визэд энэ шийдвэр нөлөөлөх үү?

-Энэхүү бодлогын хүрээнд нэг ч цагаачлалын визийг цуцлахгүй. АНУ-д нэвтрэхтэй холбоотой асуудлаар АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам (DHS)-д хандана уу.

-Энэхүү шийдвэр аяллын визэд хамаарах уу?

Үгүй. Одоогоор зөвхөн цагаачлалын визийн олголтыг зогсоох шийдвэр гаргасан байна. Аяллын виз нь цагаачлалын бус визэд хамрагдана.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button