₮500 тэрбумын бонд босгож, ДЦС барина гэсэн Н.Энхбат Засаг дарга болмогцоо RX 450 хөлөглөж, хадгаламжаа 75 саяар өсгөжээ
Өмнөговийн Хаан банкны захирлаар 10 жил ажиллаж, ИТХ-аас Засаг дарга болтлоо дэвшсэн Н.Энхбат "500 тэрбум төгрөгийн бонд босгож ДЦС барина" гэж ам гарав. Ингэснээр бонд босгох гэж буй анхны аймаг болно гэсэн үг.
Одоогийн ДЦС нь 25 жилийн өмнө ашиглалтад орсон. Улмаар ашиглалтын хугацаа дуусч, Улсын төсөвт дарамт учруулахгүй санхүүжилтээ босгох санаа нь бонд байсан бололтой. Дурдагдаад буй 500 тэрбумаа дараах байдлаар бүрдүүлэх Засгийн газрын шийдвэр гарч.
Уг өртгөө гурван жилийн хугацаанд босгох бонд Засгийн газрын шийдвэр гарч.
- Эхний жилд 150 тэрбум,
- 2027 онд 300 тэрбум,
- 2028 онд үлдсэн 50 тэрбум төгрөгөө босгох юм байна. Улмаар 50 мв-ын дулааны цахилгаан станцаа барих юм байна.
Мөн бондтой холбоотой СЗХ, АИХ-ын шийдвэр ч мөн гарсан байна. Станц ашиглалтад орсноор зөвхөн Даланзадгад сумын хэрэгцээг хангаад зогсохгүй бүсийн хэмжээнд эрчим хүчний ачааллыг бууруулах, бие даасан эрчим хүчний хангамж бүрдүүлэх, уул уурхай, аялал жуулчлал, орон нутгийн хөгжилд суурь дэд бүтцийн чухал дэмжлэг үзүүлэх стратегийн ач холбогдолтой хэмээн төсөөлж байгаа аж.
Тэгвэл анх удаа бонд босгосон, уул уурхайн олборлолтоороо Улсынхаа хамгийн "баян" аймгийн Засаг дарга Н.Энхбат гэж хэн бэ?
Өмнөх ИТХ-ын дарга Б.Бадраа газрын наймааны хэрэгт холбогдсоноор “Өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн” нэрийдлээр огцроход түүний суудлыг мөн л “Ажнай”-гаар овоглодог Н.Энхбат гэгч авсан. Түүний хувьд Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул бөгөөд ХААИС-ийн Бизнесийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн нэгэн гэнэ. Н.Энхбат их сургуулиа төгсмөгцөө 2007 оноос “Ажнай” Д.Бат-Эрдэнийн туслах болж, хоёр жил явсан намтартай. Улмаар 2010 онд Өмнөговь аймгийн “Хаан банк”-ны захирлаар томилогдож, 2020 он хүртэл ажилласан байдаг.
Банкны захирал байхдаа Н.Энхбат 2012, 2016, 2020 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурав дараалан сонгогдсон. Ийн 2020 оны арваннэгдүгээр сард Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн Уул уурхай, байгаль орчин, дэд бүтэц хариуцсан орлогч болж, 2023 оны тавдугаар сард Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2024 оны 10 сард Өмнөговийн Засаг даргын суудалд суусан нэгэн.
Тэрбээр өмнө нь АТГ-ын хаалга татаж байсан түүхтэй. Тодруулбал, 2022 оны улсын баяр наадмын үеэр тухайн үеийн Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч байхдаа Н.Энхбат, улсын заан Н.Жаргалбаяртай утсаар ярьсан бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Уг бичлэгт Н.Энхбат Н.Жаргалбаярт хандан “Чи тавын даваанд манай Нямааг амлачих. Тэгээд надад хүссэн тоогоо хэл” гэсэн байдаг. Эргэн сануулахад тэр жилийн улсын баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд Н.Жаргалбаяр заан Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, аймгийн арслан Э.Нямааг амлаж аваад, өвдөг шороодон Э.Нямаа улсын начин болсон. Тэгвэл үүнтэй холбоотойгоор “Начны найраа”-ны хэрэгт Н.Энхбат, Н.Жаргалбаяр хоёрыг АТГ-аас хавтаст хэрэг нээж, шалгаж байсан.
Түүний хамгийн сүүлд АТГ-д мэдүүлсэн ХОМ
- Өөрийн орлого: 69 сая
- Гэр бүлийн орлого: 49 сая
- Нэг орон сууц, хоёр автомашины зогсоолтой: 251 сая
- Lexus, RX 450 загварын автомашинтай: 100 сая
- Мал: Адуу 25, Хонь 18, Ямаа 41- 33 сая
- 5 га газартай: 30 сая
- Үнэт эдлэл: 82 сая
- Хадгаламж: 58 сая
Урьд мэдүүлсэн буюу Засаг дарга болохоос өмнөх ХОМ-тэй нь харьцуулахад өөрийн орлого нь 24 саяар, гэр бүлийн орлого нь 10 саяар, орон сууцны үнэлгээ нь 75 саяар, хадгаламж нь 26 саяар өсөж, 100 саяын машинтай болсон байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гоё цоглог залуу байна шоронгийн нүүрийн буян бол байна шүү ажнай хаачсан бэ?боловсрол нимгэн их хорон муу санаатай хулгайч даа.