Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9-р зүйлийн 9.1-т "Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана" гэж заажээ. Тэгвэл энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой тохиож байгаа тул 1024 бөх барилдахгүй. Учир нь энэ жил ганц тэгш ой тохиож байна.
Хуульд 10 жил тутам хоёр тэгш ойг давхцуулан 1024 бөх барилдуулна гэж заасан учир 2031 онд 1024 бөх барилдахаар байгаа юм. Эргэн санавал 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиосон ч цар тахалын улмаас тэмдэглэж чадаагүй. Улмаар 2022 онд Ардын хувьсгалын 100, 101 жилийн хамтатган тэмдэглэж 1024 бөх барилдаж Улсын харцага О.Хангай 10 даван түрүүлэн Улсын аварга цол хүртсэн байдаг.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.