НИЙГЭМНийгэм мэдээ
Монголын зохиолчдын эвлэл шинэ даргаа томилохоор хуралдаж байна
Монголын Зохиолчдын эвлэлийн ээлжит "XIX" их хурал Чингис зочид буудлын “Хаан” танхимд болж байна. Дөрвөн жилд нэг удаа тус хурлаар МЗЭ-ийн ирээдүйн зорилго чиглэл, цаашид хэрэгжүүлэх бодлогыг авч хэлэлцэнэ.
Тэрчлэн МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга болон гүйцэтгэх захирлыг шинээр томилох аж. Одоогоор МЗЭ-ийн удирдах зөвлөлийн даргаар 2019 онд Б.Ичинхорлоо сонгогдож Гүйцэтгэх захирлаар О.Энхжавхлан ажиллаж байгаа юм.
Монголын Зохиолчдын Эвлэлийг:
- 1929 оноос 1933 онд Мөрдэндэвийн Ядамсүрэн,
- 1934-1935 онд Сономбалжирын Буяннэмэх,
- 1936-1937 онд Т.Сэнгэдорж,
- 1938-1942 онд Т.Дэнчингунгаа,
- 1943, 1954 онд Цэндийн Дамдинсүрэн,
- 1947-1948 онд Шадавын Лувсанвандан,
- 1948-1952 онд Шагдаржавын Нацагдорж,
- 1953 онд Лувсандоржийн Тойв,
- 1955 онд Баярын Жаргалсайхан,
- 1956-1959 онд Дашзэвэгийн Сэнгээ,
- 1961-1974 онд Сономын Удвал,
- 1974-1975 онд Лодонгийн Түдэв,
- 1977-1990 онд Дожоогийн Цэдэв,
- 1990-1992 онд Дүгэржавын Маам,
- 1992-1993 онд Бавуугийн Лхагвасүрэн,
- 1993-1997 онд Долгорын Нямаа,
- 1997-2001 онд П.Баярсайхан /Д.Төрбат/,
- 2001-2008 онд Ц.Энхбат,
- 2009-2012 онд Х.Чилаажав,
- 2012-2015 онд Ц.Буянзаяа,
- 2017 онд А.Эрдэнэ-Очир,
- 2018 онд Долгорын Цэнджав,
- 2019 оноос Баярхүүгийн Ичинхорлоо нар удирдаж иржээ.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud