Хүйтний эрч нийт нутгаар 1-6 хэмээр суларчээ
Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч нийт нутгаар эрс чангарсан. Тэгвэл өнгөрсөн шөнө хүйтний эрч баруун хэсгээр 5-15 хэмээр бусад нутгаар 1-6 хэмээр суларч хоножээ. Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй бөгөөд хүйтний эрч цаашдаа ч сулрах урьдчилсан мэдээ гарчээ. Улмаар ирэх амралтын өдрүүдээр нийт нутгаар агаарын температур -10 хэм болохоор байгаа юм.
Өнгөрсөн шөнө хамгийн хүйтэн хоносон газрууд: Өчигдөр өдөр Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Орхон голын хөндийгөөр -32…-38 градус, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -24...-30 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -9...-16 градус, бусад нутгаар -18…-23 градус хүйтэн байв.
Өнгөрсөн шөнө хамгийн дулаан хоносон газрууд: Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 1-15 градусаар хүйтний эрч суларч Хэнтийн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Жаргалант, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -38...-45 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -30...-36 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -18...-23 градус, бусад нутгаар -24...-29 градус хүйтэн хоносон байна.
Б.АЗЖАРГАЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.