Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ Венесуэльтэй холбоотой долоо дахь газрын тос тээвэрлэгч онгоцыг хураажээ

Венесуэль улс газрын тос экспортлохдоо ашигладаг сүүдрийн флотын хөлгүүдийг АНУ нэг нэгээр нь хурааж эхэлсэн. Тэгвэл АНУ-ын зэвсэгт хүчний өмнөд командлал (SOUTHCOM) мягмар гарагт /2026.01.20/ мэдэгдэл хийхдээ Сагитта нэртэй хөлгийг хураан авсан гэжээ. Ингэснээр АНУ-ын хураан авсан газрын тос тээвэрлэгч онгоцны тоо долоо боллоо.

“SOUTHCOM” мэдэгдэл хийхдээ “Ерөнхийлөгч Трампын хориг тавьсан онгоцнууд Карибын тэнгист ажиллагаагаа явуулж буй дахин нэг онгоцыг барилаа. Энэ нь Венесуэлиэс зөвхөн хууль ёсны дагуу газрын тосыг гаргах тал дээр бид шийдэмгий ажиллаж байгааг харууллаа” гэжээ.

Сагитта хөлгийг хураан авах ажил ямар нэгэн асуудалгүй явагдсан байна. АНУ аравдугаар сарын 10-нд хоригт орсон хөлгүүдийг хураан авч эхэлсэн. Нэгдүгээр сарын 3-нд Ерөнхийлөгч Доналд Трампын тушаалаар АНУ Венесуэльд цэргийн ажиллагаа явуулж Николас Мадурог барьсан билээ.

Эх сурвалж: Al Jazeera

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button