Б.Чойжилсүрэнг "үдэх" 30 хоног
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар эрчим хүчний салбарт үүсээд байгаа асуудлуудыг багцлан, салбарын сайдад үүрэг өгөв.
Ингэхдээ "Эрчим хүчний салбарт үүсээд буй доголдолтой нөхцөл байдлыг 100 хоногийн дотор шийдвэрлэх, шийдэл гарга" хэмээн үүрэгдсэн аж.
Олон жил ийн цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж, жил бүр л тулгарч буй энэ салбарынн асуудлуудыг үндсэндээ яг одоо Б.Чойжилсүрэн хар толгойгоороо хариуцаж буй нь үнэн. Иймээс Ерөнхий сайд өөрөө гүйж орж, хариуцаж авсан ажлаа 100 хоногт сайжруул эсвэл "яв" гэдэг үүрэг, шаардлага хоёрыг зэрэг тулгасан гэж харагдахаар.
Хариуд нь Б.Чойжилсүрэн МАН-ын эрчим хүчний салбарт хийж бүтээж, шинэчлээгүйн гай болгоныг өөр дээрээ харин үүрч чадахгүй гэх далд утгатай байр суурийг илэрхийлчих шиг болов.
Ингэхээр Б.Чойжилсүрэнгийн "гэрийн даалгаварыг" гэнэтхэн шалгасан Ерөнхий сайд ямар дүн тавихаа урьдаас мэдэж байсан учир түүнийг ийн үдэн явуулж, энэ салбарт "өөрийн хүнийг" тавихаар зэхсэн бололтой. Тиймээс Б.Чойжилсүрэнг үдэх 30 хоног өнөөдрөөс тоологдож эхэллээ.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
100 хоног гэж балин хамарт л хэлсэн. Тэр хулгайчид хариуцлага тооц. 1 сар шүү. цагаан сараас өмнө тушаал гаргаарай Бумбаа
Дургүй ламд дарж байж сахил хүртээв гэж... улсынхаа төлөө ягд ч сэтгэл гаргахгүй лаларын хулгайчыг авч үлдэх гэж үхэлдэж бна даа знднштр лалар асар их мөнгийн авилгалд авчихсан хулгайч ингэхэас өөр яхв дээ ман хулгайч нараас юуч хүлээгээд нэмэргүй улс мөхнө иргэд.н амьдрах чадал бүр бхгүй болно...хулгайч нат онгоцоо хөлөглөж гадны оффиширт хулгайлж нуусан хөрөнгө рүүгээ зугатна монголын хувь заяа яг ийм шатандаа орсон!!!!!ганцхан ҮНЭН бол хувьсгал хийж эх орноо хамгаалах ирээдүйдээ ттгэл төрүүлэх энэ л бга...
Мэрэгжилийн чадвартай хүн болгоорой Идэх уух сэтгэхүйтэй хариуцлагагүй хүмүүс томилоод байдгаа болиорой
zass zugeer z##l boor namaa yutai heetei ni avsan nohor bna
30 honog yumuu 100 honog yumuu
Зүгээр явуулах юм уу, хариуцлага тооц
30 ЮМУУ 100 ЮМУУ ХАЙШАА ОРОН ГАРАН ЮМ БИЧДЭГ ЮМ БЭ
Сэтгэлтэй салбараа мэддэг хүн МАН-д олдохгүй бүгд бизнесмэн эсвэл авилгачин болчихоод зовж байна. Үгүй бол гадаадаас хүн олж ирэх юмуу??? Чой чинь хувийн хөрөнгөө л бодохоос Монголын эрчим хүчийг бодно гэж ёстой үлгэр шүүдээ. Бид чинь ийм тэнэг болчихсон юмуу???
Чүэжөөд тэнсэн харгалзах 30 хоногийн ял өгчээ!!! Дараа нь түсc!!!