Венесуэль газрын тосны салбараа хувьчлах хуульд гарсан үсэг зурлаа
Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригез пүрэв гарагт /2026.01.29/ газрын тосны салбараа хувьчлах хуульд гарын үсэг зурсан байна. Тус улсын парламентын гишүүд лхагва гарагт /2026.01.28/ хуралдаж санал хураахдаа хуулийг дэмжжээ. Родригез гарын үсэг зурж хуулийг баталсан нь газрын тосны салбарыг төр хариуцдаг Венесуэлийн хувьд томоохон өөрчлөлт болов.
Энэ сарын эхээр Ерөнхийлөгч Доналд Трампын тушаалаар АНУ-ын зэвсэгт хүчин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог эхнэртэй нь барьсан. Үүний дараа Трамп АНУ-ын газрын тосны томоохон компаниудыг Венесуэлийн зах зээлд нэвтрүүлнэ гэж мэдэгдсэн. Хуулийг парламент дэмжих санал хурааж байх үед АНУ-ын Сангийн яам Венесуэлийн газрын тосонд тавьсан хоригоо сулруулж эхэлсэн байна.
Венесуэлийн эрх баригч намын хууль тогтоогч, парламентын газрын тосны хорооны дарга Орландо Камачо хэлэхдээ энэхүү өөрчлөлт нь эдийн засгийг өөрчилнө гэжээ. Харин сөрөг хүчний хууль тогтоогч Энтони Экарри санхүүжилт болон бусад мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох, хариуцлагын заалтыг хуульд нэмж өгөхийг уриалсан юм.
Эх сурвалж: AP














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амeрикууд санасандаа хүрчээ