Top StoriesЭРЭН СУРВАЛЖЛАХ

Бүлэг зодооны хэрэг гарснаас дуустал: 195 хоногт юу өрнөв

Томчуудын хөвгүүдийн зодооны хэрэг болсноос яг 195 хоногийн дараа шүүх хурал болж, зургаан цаг гаруй хуралдсаны эцэст нэг ч хүн хорих ял сонсолгүй өнгөрсөн нь олон нийтийн анхаарлыг татаж, нийгмийн хэлэлцүүлэг болсоор байна.

Тэр бүү хэл зорчих эрхээ найман сараар хязгаарлуулсан Б.Амарсайханы өмгөөлөгч "Монголын топ компаниудын нэг болох "Говь" ХХК-ийг удирдаж яваа залуу. Тиймээс торгох ял оногдуулж өгөөч" гэж шүүхээс хүссэн нь хүний албан тушаалын байдал нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх үндэслэл мөн үү гэх асуултыг тавихад хүргэсэн. Харин гэмтэн нь "Эрхэм шүүгчээ та бидний ирээдүйг бодоод хамгийн доод ялаар шийтгэж өгнө үү. Нигүүлсэнгүй хандаач ээ гэж гуйж байна" хэмээн шүүх танхимд хэлсэн юм.

Шүүх бүлэг зодооны хэргийн оролцогчдыг дараах байдлаар яллав.

Ц.Санжаачойпэл Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт холбогдох танхайн хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Саяннямбууд эрүүл мэндийн хохирол учруулсан гэм буруутайд тооцлоо. Ингэхдээ Ц.Санжаачойпэлийг нэг жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдууллаа.


Тэгвэл уг хэрэг гарснаас шүүх хурал дуусах хүртэл процессыг тоймлон хүргэе.

Хэрэг хэрхэн эхэлсэн тухай: Шүүх хуралд оролцогчдын мэдүүлгээс сонсоход, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлийн найз охин "Тэнгисийн эрэг 247" нэвтрүүлгийн оролцогч Х.Хүслэнг шөнийн цэнгээний газарт байхад нь У.Өлзийсайхан хоргоосон хэмээн Ц.Санжаачойпэл мэдүүлэг дээрээ хэлсэн. Улмаар найз охиноо хамгаалах үүднээс маргаан эхлүүлж, зодоон болсон байна.

Зодоонд УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, "Говь" компанийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан, "Эрэл" группийн захирал Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн оролцсон. Мөн тэдний найз Л.Алтан-Очир, Д.Саяннямбуугийн хоёр найз оролцсон болж таарав. Хоёр найзынх нь нэг нь Ерөнхий сайд Г.Занданшатарын томилсон ЦЕГ-ын дарга Ж.Болд генералын хүү У.Өлзийсайхан.

У.Өлзийсайхан "Г.Занданшатар Ерөнхий сайд болсон. Миний аав Монголын цагдаагийн дарга болно. Хууль яаж үйлчилдгийг чамд харуулъя" гэсэнд Ц.Санжаачойпэл "Би Ц.Цэрэнпунцагийн хүү шүү" хэмээн харилцан маргалдсан байна.

Зодоонд ийн холбогдсон атал У.Өлзийсайхан өнгөрсөн хугацаанд оролцогч бус гэрч байсаар ирсэн нь хачирхалтай. Бүр хэргийг таслан зогсоосон ачтан болж ч мэдээлэгдэж байсныг эргэн сануулъя. Юутай ч зодоонд ийм долоон залуу оролцсон. Тав нь буруутгагдсан.


Хэрэг гарсан өдрөөс шүүх хурал хүртэл...

Энэ хэрэг гарсан өдрөөс шийдэгдэх хүртэл олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн. Гадаад руу зугтсан нь интерполоор эрэн сурвалжлагдсаар баригдан ирж, хохирогч нь хэрэгтэн болж, хэрэгтэн нь хохирогч болж, хоёр ч удаа хорионоос суллагдсан зэрэг өрнөл ихтэй.

Тухайлбал, Таванбогд группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан хэрэг гарсны маргааш |2025.07.20| эх орноосоо хил давж, интерполоор эрэн сурвалжилсны эцэст 64 хоногийн дараа түүнийг Тайланд улсаас баривчлан авч ирсэн.

Харин энэ хугацаанд Л.Алтан-Очир, Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нар цагдан хоригдсон. Дунд нь Ц.Санжаачойпэл эрүүл мэндийн шалтгаантай гэж хоёр удаа суллагдаад, буцаж хоригдсон. Хохирогч Д.Саяннямбуугийн тухайд БНСУ-руу эмчилгээнд явсан бөгөөд Монголд эргэн ирэхэд нь Ц.Санжаачойпэлийн ар гэрээс гомдол гаргаж, прокуророос хүний биед халдсан хэмээн яллагдагчаар татсан байдаг.

Анхаарал татах нэг зүйл нь, хэрэг гарсны дараахан мөрдлөгийн явцад Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нараас мансууруулах бодис илэрсэн тухай мэдээлэгдэж байсан. Тэднээс авсан хар тамхины шинжилгээний хариу эерэг гарсан юм. Мөн Б.Амарсайханыг гадаадаас ирмэгц мэдүүлэг авч, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шинжилнэ гэж байсан ч шинжилгээ ч аваагүй, мэдүүлэг аваад л өнгөрсөн. Бас, Б.Амарсайхан Монголд ирснээс тун удалгүй цагдан хоригдож байсан Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Ц.Санжаачойпэл нар ч суллагдсан юм.

Прокуророос Ц.Санжаачойпэл, Б.Амарсайхан, Д.Саяннямбуу, Э.Тэмүүлэн нарыг эрүүгийн хуулийн 11.4,1, 11.6.1, 20.16.1 гэх заалтуудаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлсэн. Тухайлбал, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэнд холбогдох зүйл анги огт дурдагдалгүй шүүхэд шилжүүлсэн гэсэн үг. Магадгүй дахин шинжилгээгээр үгүйсгэгдсэн байх.


Шүүх процесс хэрхэн өрнөв

Гэрч, оролцогчид, өмгөөлөгч, прокурор, шүүгчид зургаан цаг гаруй хуралдав. Тэдний мэдүүлэг тайлбараас дурдвал,

Гэрчийн мэдүүлэг: “Хүн алчихлаа" гээд орилох дуунаар очиход Д.Саяннямбуугийн нүүр нь цус болчихсон, ухаангүй хэвтэж байсан. Ц.Санжаачойпэл "Би Монголын хамгийн баян хүн. Г.Занданшатар миний аавын найз. Намайг яаж ч чадахгүй" зэргээр хашхирч, дайрсан. Ц.Санжаачойпэл Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар Д.Саяннямбуугийн толгой руу олон удаа өшиглөсөн. Дараа нь “Esther” гэх эмэгтэй Ц.Санжаачойпэлийг таксинд суулгаад аваад явсан

Ц.Санжаачойпэл: Би мастерынхаа дипломоо хамгаалахаар хоёр хоногийн дараа АНУ-руу явах гэж байсан. Тэр орой найзуудтайгаа хоол идсэн. Тухайн газарт Саяннямбуу, Өлзийсайхан нар хажуу ширээнд сууж байсан. Өлзийсайхан манай найз охиныг хоргоогоод байсан. Тэр үед нь тоохгүй өнгөрөөсөн, хэрүүл маргаан болоогүй. Тэгээд баарнаас гарсан чинь ахиад хоргоогоод зогсож байсан. Би уурлаад яах гээд байгааг нь асуугаад маргасан. Гэнэт зүүн талаас гурав дахь хүн гарч ирсэн. Тэр нь хохирогч Саяннямбуу байсан байна лээ. Гэхдээ баруун гартаа утсаа барьчихсан. Тэр нь баруун гараа далайчихсан юм шиг санагдсан. Тэгээд би түрүүлээд цохисон...

Хохирогч Д.Саяннямбуу: Хэрэг гарсан өдөр Канте нэртэй шөнийн цэнгээний газар хэр их согтууруулах ундаа ууснаа санахгүй байна. Жижиг хундагаар 3-4 удаа найзуудтайгаа тулгаж уусан. Гэхдээ биеэ хянах чадвартай байсан. Тухайн өдөр болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Ой санамжууд замбараагүй, санахад хэцүү байдаг. Ц.Санжаачойпэлийн найз охин Х.Хүслэнг танихгүй. Ямар нэгэн харилцаа байхгүй. Би Ц.Санжаачойпэлтэй маргалдаагүй, найзууд маргалдаад зогсож байсныг нь мэдэхгүй шууд очоод "хоол идэх үү, явах уу" гэж асуусан. Гэтэл хажуугаас цохиод авсан. Учирсан гэмтлийн хувьд нүд чихэгдэж орсон, нүдний аяга хугарсан. Зургаан цагийн хагалгаанд нэг удаа орсон. Гэхдээ яс бэхэжсэний дараа дахин хагалгаанд орно. Нүдэнд нэг суулгац хийсэн, яснуудыг төмрөөр бэхэлсэн. Эмчилгээний зардалтай холбоотой баримт байхгүй. Намайг асарч байсан хүмүүст байгаа байх. Учирсан хохирол арилгахтай холбоотой надад хэн, хэдэн төгрөг өгсөн болохыг мэдэхгүй. Түүнд санаа зовох ухаан надад байгаагүй. Эмчилгээний зардал, хор хохирол, сэтгэл санааны хувьд нэхэмжлэх зүйл байхгүй.

Б.Амарсайхан: Бид найзуудаараа бааранд ороод хоёр цагийн хугацаа болсон. Хажуугийн ширээнд байсан Майдар, Өлзийсайхан, Сэргэлэн гэдэг хүмүүсийг олон жил таньдаг. Хамт сагс тоглодог байсан хүмүүс болохоор мэндлээд, дотор ямар ч асуудал болоогүй. Ойролцоогоор 3 цаг 30 минутын үед бид нар бүгд гараад, миний бие найз охинтойгоо хүмүүстэй ярилцаад байж байхад цаана хүмүүс маргалдаж байсан. Таньдаг хүмүүс болохоор маргалдаад зодоон хийгээд байхгүй байлгүй дээ. Гэхдээ маргалдаж байгаа юм чинь болиулъя, тайтгаруулъя гэж удаа дараа, олон хичээсэн. Тэр дунд Саяннямбууг таньдаггүй ямар ч асуудал байгаагүй. Машины дунд цохисон үйлдэл хийгээгүй. Саяннямбуу болон найзуудаа болиулаад байж байхад тэдний найзууд манай найзууд руу дайрах, орилох, хашхирах үйлдэл үзүүлсэнтэй холбоотой би найзуудаа болон салгах гэж хоёр талаас нь хичээсэн. Саяннямбууд учирсан хохиролд харамсаж байна.

Өмгөөлөгчид:

Б.Амарсайханы өмгөөлөгч "Энэ залуучууд бол бүгд дөнгөж 20 гарч яваа, гадаад дотын их сургуульд сурч төгссөн, ажиллаж амьдарч яваа залуучууд. Гэр бүлийн хүмүүжил нь тийм ч буруу биш. Яах вэ, залуу насандаа алдаж онох, амьдралаас том сургамж авах үйл явдал боллоо. Тиймээс энэ хүмүүсийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй. Б.Амарсайхан бол эрхэлсэн ажилтай, монголын топ компаниудын нэг болох "Говь" ХХК-ийг удирдаж яваа залуу. Тиймээс торгох ял оногдуулж өгөөч. Торгох ялын хэмжээнд санал байхгүй.

Э.Тэмүүлэнгийн өмгөөлөгч "Хувийн байдал гэдэг үгийг маш олон хэллээ. Бид хүндэвтэр гэмтэл учирсан, учруулсан гэмт хэрэгт өчнөөн орж байсан. Хувийн байдлаас шалтгаалж 90 хоног хорьсон тохиолдол анхных. Хувийн байдал гэж магадгүй аав ээжийг нь хэлээд байгаа юм уу. Ганцхан Ц.Санжаачойпэл гэж хувь хүнд нь ял өгөөч. Д.Саяннямбууд ч гэсэн хамгийн бага төгрөгийн торгууль 1000 нэгжээр торгож өгөөч. Энэ ч бас энэ хүний хувийн байдал" гэлээ.

Л.Алтан-Очирын өмгөөлөгч: Хүмүүсийн буруу ойлголт байна. Мансууруулах бодис хэрэглэсэн гэж яригдсан. Хэрэглээгүй шүү. Л.Алтан-Очирын ар гэрээс 67 сая төгрөгийн хохирлын төлбөр төлсөн.

Ц.Санжаачойпэлийн өмгөөлөгч Б.Мэргэн: Ц.Санжаачойпэлийн хувьд хохирогчид учруулсан хохирол, гэм буруугаа ойлгоод хэдэн дахин илүү хохирлыг нөхөн төлсөн. Гэм буруугаа хүлээж уучлал гуйсан. Тохиолдлын шинжтэй үйлдлээр гэмтэл учруулсан гэж үзэж байгаа. Мөн хохирогчийн гэм буруутай үйлдэл байгаа гэж үзэж байна. Ялыг хөнгөрүүлэх цөөн тохиолдлоос гурван зүйлийг хангасан учир хорих ялыг торгох ялаар сольж өгөхийг хүсэж байна хэмээж байв. Харин шүүх хурал дууссаны дараа сэтгүүлчдэд "Анхнаасаа гэм буруугаа хүлээсэн, бодож байсан ялаа авлаа. Хоригдлоо гээд нийгэмшинэ гэсэн үг биш" хэмээн тодруулга өгөв.


Прокурорын газраас Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарт нэг жил, Б.Амарсайханд 1.5 жилийн хорих ял оноох санал гаргасан. Энэ үеэр Ц.Санжаачойпэл "Эрхэм шүүгчээ та бидний ирээдүйг бодоод хамгийн доод ялаар шийтгэж өгнө үү. Нигүүлсэнгүй хандаач ээ гэж гуйж байна" гэж хэлснийг энд дурдъя.

Улмаар Ц.Санжаачойпэл Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт холбогдох танхайн хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Саяннямбууд эрүүл мэндийн хохирол учруулсан гэм буруутайд тооцлоо. Ингэхдээ Ц.Санжаачойпэлийг нэг жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдууллаа. Харин хохирогч гэх Д.Саяннямбууг нэг сая төгрөгөөр торгохоор шүүхээс шийдвэрлэв.

Шүүгч шийдвэрээ танилцуулж байх үеэр Д.Саяннямбуугийн өмгөөлөгч зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж болохгүй, эмчилгээнд явах шаардлагатай тухай дурдахад шүүгч "Д.Саяннямбууд хорих, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулаагүй, торгох ял оноосон тухай хэлээд байгаа юм биш үү. Тайлбарлах үүрэгтэй учраас л хэлээд байна. Танд таалагдахгүй байгаа бол давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх чинь нээлттэй. Та ганцаараа хэл амтай, хэрүүл тэмцэлтэй хүн биш" хэмээн өндөр өнгөөр хэдэрлэв.


Юутай ч томчуудын томоогүй хөвгүүдийн хэрэг 195 хоногийн дараа ийн эцэслэгдлээ. Гадагш зугтсан, интерполоор эрэн сурвалжлагдсаар баригдан ирсэн, хохирогч нь гэмтэн болж, гэмтэн нь хохирогч болов. Энэ хугацаанд хэргийн зодооны оролцогчийн аав ЦЕГ-ын дарга болов, гэмтнүүд 62 хоног хоригдон суллагдав. Прокурор хорих ял санал болгосон ч шүүх хөлийн хорио тогтоов. Хар тамхи хэрэглэсэн нь цагдаагийн мөрдлөгөөр илэрсэн гэж мэдээлэгдсэн ч прокурор дээр мартагдлаа. Мөн хохирогч сая төгрөгөөр торгуулав. Хэн хэн нь гомдолгүй гэсэн үгийн ард ийн дууслаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
34 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
АВЛИГАчДЫН ЭХ уурхай МАН
АВЛИГАчДЫН ЭХ уурхай МАН

Тэрбумтан Учрал, хүрэлсүх,.... баячууд төр барьж, хууль хүчний байгууллагууд нь төрөө дагаж баячуудад үйлчилдэг тогтолцоог бий болгож байна. Яваандаа баянчуудын боолчлолд ардууд амьдрах нөхцөл бүрдэж байна.

Зочин
Зочин

Шинэ жинхэнэ Монгол залуус Эх орноо цэгцэлж мандуулна. Олноороо гарч ирж байгаа шүү. Жамын эргэлт, жаягт дэг гэж бий

Зочин
Зочин

Монголд боол байхгүй. Монголд харин цалин хөлсөөрөө амьдардаг ажилчид бол бий. Мэргэжил боловсролдоо эзэн болж, амьдралдаа гол дүрийн баатар болж явах тухайгаа бод. Цагдаагийн даргын хүүхэд Өлзийсайхан гэгч бол ёстой гадаадын тагнуул туршуул болох магадлал өндөртэй нөхөр байна.

Зочинзочин
Зочинзочин

Гартаа шивээстэй, арслан толгойтой, үсээ ургуулсан этгээд гадна төрх нь харгис шинжтэй, мөнгөндөө бялуурсан баячуудын хар мөнгө ийм л уршигтай.

Змарроссов?ёпочин
Змарроссов?ёпочин

Төрийг ийм байлгаж байгаа хүмүүс нэг өдөр үйлийн үрээ маш хүндээр авна даа

Зочин
Зочин

Худал бүү ярь. Цагдаагийн даргын хүүхэд ямар том хулгайч вэ. Өлзийсайхан нь Саяннямбуугийн найз гэх. Цагдаагийн дарга Болдын хүү Өлзийсайхан гэж ёстой жинхэнэ гадаадын туршуул байх магадлал өндөр нөхөр байна. Угаас цагдаагийн даргыг гадаадын тагнуул туршуул болгох хандлага хаана ч байдаг. Монгол хүн цахилгаан станц барьж болохгүй юу. Монгол хүн ноолуурынхаа үйлдвэрийг ажиллуулж болохгүй юу. Монголын эсрэг туршуулууд айхтар хөдөлж байна.

Зочин
Зочин

Хохирогч хэд хэдэн хагалгаа хүлээгдэж байгаа гэсэн. Төлбөрийг нь эр хүмүүс шиг гаргаад өгчихөөсэй

Зочин
Зочин
Reply to  Зочин

Nogoodoh n say nehehgui ged helcih yu. Ochnoon hagalgaand orno Hund gemtse baij.

Зочин
Зочин

Ereliin Erdenebatiin huud ene shiitgel hund tusna. Tedniih neg gadaad hunii ami nastai holbootoi heregt holbogdood baina. Omno n ingeed shuuheer shiitguulsen baih mu nolootei baidag. Mon end gerchiin helsneer bolon oor huudsan deerh neg setgegdel bichsen hunii tuuheer bol zerleg humuujilgui setgegdel olo niited toruullee. Ter hereg shiidegdehed ene bugd sorgoor noloolno. Ene nuuriig n hund gemteesen zaluugaas ed nar yag oorsdoo uuchlal guisan uu? Tanihgui zaluug iim aimaar eremdeg bolgotsgoochihood.

Зочин
Зочин

Цагдаагийн даргын хүүхэд ямар том хулгайч вэ. Өлзийсайхан нь Саяннямбуугийн найз гэх. Цагдаагийн дарга Болдын хүү Өлзийсайхан гэж ёстой жинхэнэ гадаадын туршуул байх магадлал өндөр нөхөр байна. Угаас цагдаагийн даргыг гадаадын тагнуул туршуул болгох хандлага хаана ч байдаг. Монгол хүн цахилгаан станц барьж болохгүй юу. Монгол хүн ноолуурынхаа үйлдвэрийг ажиллуулж болохгүй юу. Монголын эсрэг туршуулууд айхтар хөдөлж байна.

Зочин
Зочин

Эцэг эх нь тэнгэрт дэвшихээр элдэв аргаар цуглуулсан хөрөнгөн дээр энэ нөхдүүд сууцгаана гээд төсөөлдөө дөө. . Нээх удахгүй .

Балчиндорж
Балчиндорж
Reply to  Зочин

энгийн айлын хүүхэд бүү өртөөсэй Эдний зодоон тасрахгүй Энэ топ баячуудын хүүхдүүд удахгүй нэг нэгнээ алж таарна Ийм хүмүүжил араншинтай өдий насныхан өөрчлөгдөнө гэж байхгүй .Санжаачойпэл гэгчийн ээж нь ямар хүн байдаг бол , аав нь гайгүй сайн бөх хүн хүүгээ анхаарах завгүй явсан байж болох Үс гэзэгний байдал , бие дээрх бичээс нь хэн болохыг нь болор толь шиг тодорхой харуулж байна . Тэгээд хар тамхинд удахгүй донтоод дээрэм хийж эхэлнэ .Асуудал төгсөх яагаачгүй бололтой

зочин
зочин

Соц нийгмийн байгуулсан тусгаар тогтнол уламжлалт заншил шудрага хууль эв нэгдэл баялаг эд хөрөнгө бүтэзн босгсон бүхнийг үгүйсгэж үзэн яддаг хулгай луйвар мөнгөний боол хахуулт дарангуйлагч ардчилалыг сонгосон нь харамсдаг кк

Зочин
Зочин

Shuugchid avilga h hulgaiçh gedgig notlon haruuullaaa buzar

Зочин
Зочин
Reply to  Зочин

Zuil angi n tiim baina. Tsagda yagaad ingej zoolon shiigeheer oruulsan . Shuugchid olnii amar amgala tavan baydal aldagduulagi gej uzsen n gaihmaar.

Зочин
Зочин

Эгэл ардын хүүхэд бүүр тодруулж хэлбэл улны гаруудын хүүхдүүд ингэж танхайрсан бол данхайсан 25 жил бол баталгаатай.Цэрэнпунцаг үнэхээр том юмаа вээпэрчин,алуурчин Бэгзсүрэнгээ 4 жил суулгаад АНУ д амьдрах эрхээр шагнаад явуулсан тэр лалар Багануурыг хориход амьтан цаашаа болцон явсан гар шүү.Энэ Эрэлийн Эрдэнбатын гэр бүл гэж яацан аймшгийн гэр бүл байнаа гэр бүлээрээ өндөр мэрэгжлийн архичин,хар тамхичид филлэпээн улсын иргэнийг хүчиндэж алаад дотор эрхтнийг нь ногоотой хуурж идээд цогцсыг нь явуулж даапаалсан энэ хэрэг ингээд намжина.Ингэж их мөнгөөр далайлгаж галзуурах хугацаа хир их үлдсэн юм бол монголын шүүх цагдаа прокурор үнэн саак юмаа ингэж мөнгө эрх мэдлийн өмнө бөхийх юм уу? өргөсөн тангарагаа санаач арчаагүй мөнгөний өмнө хүчгүй байна.

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Монгол улс шинжлэх ухаан технологиор дэлхийтэй өрсөлдөж байна. Өнөөдөр энэ салбарт гадаадын тагнуул өрсөж технологийн нууцыг олж авах гэж үйл ажиллагааг монгол улс төдийгүй дэлхий даяар ажиллаж байна. Монголын нутагт шинэ технологи нэвтрэх нөхцлийг хааж байсан олон жишээ үүнийг баталдаг. Цахилгаан станц үүний тод жишээ мөн. Монгол улсын үндсэн хуулийн долдугаар зүйлийг ноцтой зөрчсөн шинжлэх ухаан технологийн сан хэмээх байгууллагын дотоод дүрмийг уншихад ойлгож болно. Цахилгаан станц барьсан хүний эсрэг гэр бүлийг нь үймүүлсэн жишээ гэвэл Цэрэнпунцаг гишүүн асангийн хүүгийн үйл явдал харуулж байна. Хувь хүний зохион бүтээх эрх чөлөөг боогдуулсан олон жишээ үүнд бас орно. Монголд өрнөж байгаа энэ бүх жишээний цаана монгол хүн өөрөө хохирч байдаг. Эрүүгийн гэмт хэрэг, иргэний хэрэг үүсгэж зохион бүтээгчэд хохирол амсуулдаг загвар нэгэнтээ тогтсон байдаг. Энэ бүгдийн цаана Монголын ард түмний эсрэг гадаадын тагнуулын сүлжээ ажиллаж ирсэн гэдэг маш тодорхой үнэн нуугдаж иржээ. Иргэн хүний хувьд өөрийн эрх чөлөөг хамгаалж хардах эрхээ эдлэж байхыг ард түмнээсээ хүсэх байна. Цэрэнпунцаг, Баатарсайхан нарыг дарамтлах нь Монголыг харийн боол болгох гэсэн хар санаа мөнөөс мөн. ????????✒????????????????????⚖????????????????????????????????⚔????????????????????????????????????????????????????????????үүнийгээ хийцгээ. Худал ярьцгааж шүүхийн шийдвэрийг эсэргүүцэх ямар шаардлага байна вэ. Ажлаа хийцгээ монголчуудаа. Одоо наад дэмийрсэн яриагаа зогсоо.

Довчин
Довчин
Reply to  Зочин

мөн хуцваа. энэ новшнуудаар гадаадын тагнуул юу хийхийн ард түмэндээ хэрэгтэй зйүл хийж байгаа биш. архи үйлдвэрлэж мөнгө хүүлж байгаа новшнууд шүү

Зочин
Зочин
Reply to  Довчин

Хуцаарай чи муу хулгай. Цэрэнпунцаг бол Монгол улсын түүхэнд анх удаа баруун хязгаарт хөгжлийн гал голомт болсон Дулааны цахилгаан станцыг хувийнхаа мөнгөөр бариад ашиглалтанд оруулсан Монголын бахархал мөн. Чамд архи зараагүй тул чи өөртөө мөнгөө үлдээж, том цахилгаан станц бариад ингэж олон үг ярь за юу. Монголын хөдөөд 1921 оноос хойш хэн цахилгаан станц барьсан бэ? Бүхэл бүтэн 100 жил цахилгаангүй Завханы ард түмэн шар махтайгаа хатаж ирлээ. Улихгүй шүү муу гөлөг минь.

Балчиндорж
Балчиндорж
Reply to  Зочин

Цэрэнпунцаг харамлан байж зардлын 21 хувийг гаргасан Харин хөөцөлдөж гүйсэн зохион байгуулахад идэвхтэй оролцсон нь үнэн . Бусад мөнгө олон завханчуудын хандив ,төсвийн мөнгө шүү худлаа сурталчилгаа явуулах хэрэггүй , Ялангуяа Завханчууд бүгд мэдэж байгаа шүү

Балчиндорж
Балчиндорж
Reply to  Зочин

ил гарч ирээ, хоёлаа цуг улих хэрэгтэй байна хэн нь чанга улихаа үзье

Zochin
Zochin
Reply to  Зочин

ёстой чи хуцаа станц барьсан нь зөв буян болж байгаа ч хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй муусайн баячуудыг үйлийн үр нь ррхр үйлээ эдэлнэ угаасааах дүүсээрээ алуурчин зодоонч шившигтэй удмынхан

Довчин
Довчин

Шүүгч нар гэждээ хөөрхий их зантай

Довчин
Довчин

20 иод настай гэж байгаа аав нь архи үйлдвэрлээд хэдэн зулбасагууд нь энд тэндгүй архийг нь уугаад агсам тавьж хүн зодож хүрээ талдаг хүмүүжилтэй нүгэл нь нүдээрээ гарж дээ

баян бол юу ч хийсэн зүгээр явж бх юм бдаа эЗочин
баян бол юу ч хийсэн зүгээр явж бх юм бдаа эЗочин

рхийг хаслаа тэр тийм юм шитгэл юм бхдаа

Irgen
Irgen

Jiriin malchinii huu Delhii.Olimpod MGLiin neriig darhalsan Tuvshinbayriin hereg bol hariltsan zodoldson.er.emgui Ganzul huuhen arhidsan tiim l hereg.Tgd ch buh er tulber.ur huuhedtei n tejeej bga.Tserenpuntsagiin ah mekro avtobus ruu buudaj.1 hunii ami.2 hun hund sharhadsan er tulbergui 3 jil suugaad hairt duu n Bagabanid hulgaich ersheegeed gargasan.Ene hulgaichuudiin huuhduud har tamhi.buleg zodoon.hil damjin orgon zugtsan.Tuvshinbayriin heregtei haritsuulaad uzdee.Odoo Tuvshinbayriig sullah estoi.Yliin bodlogo chin duussan.Har tamhi.buleg zodooni hereg yl avahaa bsan.huuli egeemer bolson.Tuvshinbayr hangalttai ylaa edelsen.Sulla.

Зочин
Зочин

Зайл2 даргх нарын хүүхэд ч өөр юм аа

Зочин
Зочин

Цагдаагийн даргын хүүхэд байхаараа ийм байж болох юм уу,

Зочин
Зочин
Reply to  Зочин

Цагдаагийн дарга үүрд биш, үрсийн үрсэд нь үйл нь үржинэ.

Зочин
Зочин

Хэцүүч юмаадаа хууль маань бүүр нүд нь дээр ил элт баячуудын талд ордог болждээ нэг баяны хүүхдэд зүгээр явж бгд үхтэлээ зодуулхад ямар ч хариуцлага үүрэхгүй уснаас хуурай гараад ирэхнээ үр хойч маань яаанада амьд явах баталгаа алга????????????????????????????????????

Зочин
Зочин

emgenel gehees yahav de ta nariig huuli bish mapi nirgenee tun udahgui

Зочин
Зочин

Яаж ч чадахгүй энэ тэр гээд байхыг бодоход өмнө нь ингээд яаж ч чадаагүй асуудал гарч байсан юм байхдаа. Түүнээс биш яаж ч чадахгүй ингээд хэргээс мултарна гэдгээ яаж мэдэж тэгж хэлдэг байна. Хэд дахин илүү хохирол төллөө ч гэх шиг энэ өмгөөлөгч одоо ямар шижгийн гар вэ. Хохирогчийн өмгөөлөгч нь одоо ийм улайм цайм асуудал гарсан байхад хилийн хориг ч гэх шиг яасан муу өмгөөлөгч вэ. Хохирогч нь гэхдээ нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй гээд хэлчихэж байгаамуу. Тэгдэг нь яаж байгаан бол.

Зочин
Зочин

iim nowshiin ulsad amidarch bn da hendee gomdoh be de . mongolian shuuh talkative yum bna. Viliin vr ni yallah bh gj naiday

Холбоотой мэдээ

Back to top button