Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил Газын зурваст цохилт өгсний улмаас 30 хүн амь үрэгджээ

Өнгөрсөн жилийн аравдугаар сараас хойш Израил, Хамас хоёр гал зогсоосон. Тэр цагаас хойш хоёр тал бие биеэ гал зогсоох тохиролцоог зөрчсөн гэж хэд хэдэн удаа мэдэгдээд байгаа. Газын зурвасын эрүүл мэндийн албан тушаалтнууд бямба гарагт /2026.01.31/ мэдэгдсэнээр Израил майхан, цагдаагийн хэлтэс, байшингуудад цохилт өгсний улмаас 30 гаруй хүн нас барсан байна. Албан тушаалтнууд уг цохилтыг гал зогсоох тохиролцоонд хүрснээс хойших хамгийн хүчтэй халдлагуудын нэг байсан гэжээ.

Израилын арми мэдэгдэл хийхдээ Хамас бүлэг баасан гарагт /2026.01.30/ гал зогсоох тохиролцооны нөхцөлийг зөрчсөн тул хариу цохилт өгч байгаа хэмээсэн юм. Тодруулбал Хамасын найман цэрэг Рафа хот дахь хонгилоос гарч ирсэн аж. Тэрхүү бүсийг Израилын зэвсэгт хүчин хянаж байгаа билээ. Хариу цохилт өгөхдөө Хамас болон түүний холбоотон Исламын Жихад бүлгийн командлагчид, зэвсгийн агуулах, үйлдвэрийн газруудыг онилсон гэж Израил мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button