Түүх соёл, уламжлал

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой өнөөдөр тохиож байна

Төр, нийгмийн зүтгэлтэн Их жанжин Дамдины Сүхбаатар 1893 оны энэ өдөр Дамдины хүү болон мэндэлж байжээ.

Тэрээр харц ардын хүү, амьдралын бэрхийг туулж, хүнд хүчрийг хийн гэрийнхээ амин зуулгад туслан гүйдэг байсан бөгөөд 15 насандаа бичиг үсэг тайлагдсан хэмээн бичигдэн үлджээ. Түүний аав Дамдин хүүгээ эрдэм номтой хүн болоосой гэсэндээ 1907 онд С.Жамъян гүнд шавь оруулан монгол бичиг, тоо заалгаж байсан аж.

19 насандаа Богд хаант Монгол Улсын цэргийн албан дайчилгаанд явж, цэргийн дарга нар бэлтгэх сургуульд амжилттай суралцан пулемёт бууны суманийн жагсаалын дарга болсон байна. Д.Сүхбаатар 1918 оноос эхлэн Нийслэл хүрээний Монгол хэвлэлийн хороонд үсэг өрөгчөөр ажилласнаар тус орны гадаад дотоод байдал, засаг төрийн бодлогын талаар мэдээлэлтэй болж эхэлсэн гэдэг.

  • 1911 онд цэргийн албанд орж, пулемёт сумийн даргаар ажилласан.
  • 1918 онд эх орноо гаднын түрэмгийлэлээс чөлөөлөх дайнд оролцож баатар цолоор шагнагдсан
  • 1919 оны Ардын хувьсгалын удирдагчдын нэг, оросын хувьсгалчидтай холбоо тогтооход онцгой үүрэг гүйцэтгэсэн
  • 1921.03.01-нд МАН-ын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцсон
  • 1921.11 сард ЗХУ-д очиж хоёр улсын хоорондох найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, Зөвлөлтийн удирдагч Владимир Ильич Ленинтэй уулзсан
  • 1922.07 сард Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжнаар томилогдсон
  • 1923.02.20-нд 30 настайдаа таалал төгссөн юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Back to top button