Гадаад мэдээДЭЛХИЙ

Мелинда Гейтс экс нөхрийнхөө Эпстейнтэй нэр холбогдсон талаар ам нээв

АНУ-ын Хууль зүйн яам өнгөрсөн баасан гарагт /2026.01.30/ бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпстейний хэргийн 3 сая орчим баримтыг нэмж дэлгэсэн.

Тэрхүү баримт дунд “Microsoft”-ийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтсийн талаар зүйлс байсан нь олны анхаарлыг татаад байгаа. Эпстейн 2013 оны долоодугаар сард бичсэн имэйлдээ Билл орос охидтой бэлгийн харилцаанд орсныхоо улмаас БЗХӨ авч, эхнэр Мелинда Гейтсдээ халдаасан гэж бижээ. Билл үүний улмаас Эпстейний туслахтай холбогдож, эхнэртээ нууцаар өгөх антибиотик авсан гэж гэж Эпстейн мөн бичсэн байна. Билл уг мэдээллийг худал гэх байр суурийг илэрхийлсэн.

Тэгвэл Мелинда Гейтс “NPR”-ийн подкастад оролцохдоо Билл Эпстейнтэй нэр холбогдсон талаар ярьжээ. Мелинда “Манай улс нийгмээрээ тэдэнтэй тооцоо бодохыг хүсэж байна, тийм биз? Эпстейн болон түүний эргэн тойрон дахь янз бүрийн хүмүүсийн үүсгэсэн нөхцөл байдалд ямар ч охин хэзээ ч орох ёсгүй. Ямар ч охин тийм зүйл туулах ёсгүй. Гэхдээ хариулт нь тодорхой болоогүй асуултууд байгаа. Тэр асуултууд нь тэдгээр хүмүүс, миний экс нөхөрт ч хамаатай. Тэд эдгээр асуултуудад хариулт өгөх хэрэгтэй” гэжээ.

Тэрбээр 2021 онд Биллтэй гэр бүл салсан. Мелинда өмнө нь ярихдаа Эпстейнтэй холбогдсон нь гэр бүл салах хүсэлт гаргахад нөлөөлсөн зүйлсийн нэг гэж хэлж байсан юм.

Эх сурвалж: New York Post, ABC News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЯАСАН БАНЗАЛ ХҮҮРНҮҮД ВЭ? ОРОС ХҮҮХЭН БАВАХДАА ГАЛ ХАМГААЛАГЧ ХЭРЭГЛЭЭГҮЙ ЮМ УУ? ЯАСАН ДАРАЛТТАЙ НОВШ ВЭ? ТЭГЭЭД НОГООН ИДЭЭГЭЭР ГУЛГИСАН ҮМХИЙ ЧИВЭЭРЭЭ ЭХНЭРИЙХЭЭ АЛ РУУ ЧИХЧИХСЭН ЮМ УУ? ХОЁУЛАА ТОРГОН ӨМД ЧААСАН ЯМАР ГОЁ ЮМ БЭ? ТЭМБҮҮ ЧИНЬ ГЭЦҮҮ ДЭЭ АЛ БООВНЫХ НЬ ҮС ЗУЛГАРААД УНАЧИХНА ШҮҮ АЙМААР ЮМ БОЛЖЭЭ.

иргэн
иргэн

Манай улс нийгмээрээ тэр бодохыг хүсэж байна, тийм биз?
Энэ юу гэсэн өгүүлбэр вэ?

Зочин
Зочин

Эх орноо худалдсан хулгайчууд

Холбоотой мэдээ

Back to top button